Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч 60 гаруй байгууллага нэгдэн Тэрэлжийг цэвэрлэж, 40 тонн хог түүжээ

Ц.Цэрэнбадам
6 цагийн өмнө

Дотоод, гадаадын жуулчдын голчлон зорьдог газар бол Горхи-Тэрэлж Тусгай Хамгаалалтын Газар билээ. 

Гэхдээ олон хүн их очихын хэрээр хогонд дарагдах нь элбэг. Тиймээс аялал жуулчлалын шинэ улирал эхэлж буй энэ үед "Солонго-Хонх" Солонгос хэлний хөтөч орчуулагчдын холбоо санаачлан Монголын солонгос зах зээлийн аялал жуулчлалын "МОКТА" холбоотой хамтран дөрөвдүгээр сарын 20-нд "Хоггүй Тэрэлж" аяныг өрнүүлжээ.

Үүнд аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч 60 гаруй байгууллага болон Горхи-Тэрэлж Тусгай Хамгаалалтын Газар, Налайх дүүрэг, 6 дугаар хорооны төлөөлөл нийт 320 гаруй хүн оролцсон байна. 

Тэд Тэрэлж орчмын 12 маршрутын дагуу нийт 40 тонн хог түүж, машинаар хогийн цэг рүү зөөжээ. Энэхүү аяныг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам(БОАЖЯ) дэмжин оролцсон бөгөөд цаашид энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:310:b6b0:8144:6476:dcd4:aa02
2 цагийн өмнө
0
0
Үнэ нь гэж тэнгэрт тулчтхсан. Үйлчилгээ нт о. Заваан газар. Эрээн явсан нь дээр. Тансаглаж бгаад ирнэ шүү
Хариулах
202.9.46.3
4 цагийн өмнө
0
0
Шуналууд цэвэрлэхгүй яахавдэээ бүтүү хашааа мал битгиии хэл хүнч явах гарзар байгүй бүтүү торон хашаанууд яаж авсан хулгаачууд юм ямар дуудлага худалдаагаар авсан газарууд вэ богд уул тэрэлж
Хариулах
2405:5700:310:50f0:5dd:fa93:953b:dfca
4 цагийн өмнө
0
0
Жуулчны бааз нэртэй газруудын хоол унд бусад хаягдлуудаар дүүрсэн газрыг та нар өөрсдөө цэвэрлэж газар орныг хамгаалах нь зөв !
Хариулах
2405:5700:310:50f0:5dd:fa93:953b:dfca
4 цагийн өмнө
0
0
Tereljid restorand маөгтэй хоол идээд ходлого авч билээ. Муу хоолтой мөртлөө үнэтэй гэж
Хариулах
2405:5700:310:50f0:5dd:fa93:953b:dfca
4 цагийн өмнө
0
0
мөөгтэй
Хариулах
2405:5700:310:b6b0:8144:6476:dcd4:aa02
6 цагийн өмнө
1
0
Тэрэлж рүү аяласнаас гадаад руу аялаарай. Та мөнгөө 60 хувь хэмнэж хэмнэсэн мөнгөөрөө хүүхдүүдээ дагуулаад гэр бүлээрээ аялах боломж нээгдэнэ шүү. Тэрэлж бол шуналын хөндий болж хувирсан хогийн газар шүү
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18