Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

О.Шүрэнцэцэг
2024/04/20

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Багануур дүүрэгт ажиллалаа.

Энэ үеэр өмчлөлийн асуудлаар “Хэрлэн” төвд ажиллаж, тус төвийн 51 хувийг эзэмшдэг удирдлагуудтай уулзсан юм. Дүүргийн төвд байрлалтай тус байгууламжийн 34 хувийг нийслэл эзэмшдэг. Гэвч үйл ажиллагаа явуулж буй “Хишиг-Уул” ХК нь нийслэлд ноогдол ашиг өгдөггүй, хувьцаа эзэмшигчдээ хуралдуулдаггүй, баримт бичгийн материалаа нуун дарагдуулдаг юм.

Тодруулбал, тус байгууламж нь  1984 онд ашиглалтад орсон бөгөөд 1986 оноос “Багануур дүүргийн худалдаа удирдах газар”-ыг байгуулсан. 1993 онд “Багануур дүүргийн худалдаа удирдах газар”-ыг Худалдааны төвийн хамт төрийн өмч давамгайлсан худалдаа, үйлчилгээний “Хишиг-Уул” Хувьцаат компани болгон шинэчлэн байгуулсан юм.  “Хишиг-Уул” ХК-ийн 51 хувийг Я.Нэргүй, 34 хувийг нийслэл, үлдсэн хувийг жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг. Тус компанийн зарим хувьцаа эзэмшигчид ноогдол ашигтай холбоотойгоор шүүхийн байгууллагад ч нэхэмжлэл гаргаж байсан удаатай.

1984 оны барилга учир дээврийн засварын ажлыг 4 удаа хийсэн. Засвар үйлчилгээний зардлыг хасаад энэ жил  цэвэр орлого 9 сая төгрөг. Засварын ажилд орлогын ихэнх хувийг зарцуулдаг.  Энэ жилийн цэвэр ашиг болох  9 сая төгрөгнөөс  34 хувийн ноогдол ашгийг нийслэлд өгнө гэдгийг  Я.Нэргүй хэлж байв.

2020 онд нийслэлийн Өмчийн харилцаанааы газраас “Хишиг-Уул” компанид хяналт, шалгалт хийсэн бөгөөд энэ үед санхүүгийн асуудалтай гэж дүгнэсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-Хэрлэн төв бол маш том байгууламж, байнгын болон жижиг түрээслэгчид ихтэй. Гэхдээ олон жилийн турш нийслэлд ноогдол ашиг өгөөгүй. Одоо өмч хувьчлалын асуудлыг буруутгаж ярихгүй. 34 хувийн ноогдол ашгаа хуулийн дагуу авах ёстой. Тус компанид аудитын шалгалт оруулж, үүний дагуу иргэний шүүхэд хандаж, ноогдол ашгаа нэхэмжилнэ. Товчхондоо, Төв цэнгэлдэх хүрээлэнд үүссэн асуудал энд бас бугшсан байна. Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй гэв.


2
angry
0
care
3
haha
39
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (20)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.112.126
10 цагийн өмнө
0
0
нямбаатарыг дэмжинэ
Хариулах
202.179.21.225
13 цагийн өмнө
0
0
Зөв бузарын хулгайчидын өмч гэж юу байсан юм хурааж ав
Хариулах
221.165.220.127
14 цагийн өмнө
0
2
Bur communist niigemruugee uharlaaldaa yun ardchilsan uls Danh erunhii said n hun surduuleestei huraana shu chadna shu gd l ene neg yum niislel umchuu avna geh shg tsengeldhiig ard irgediinh ch geh bitgii tgj hutsaldaa
Хариулах
202.9.41.12
15 цагийн өмнө
1
0
Зөв
Хариулах
2405:5700:303:97a1:cc05:9a95:a663:3cc0
Өчигдөр
0
1
Ха ха энэ ч тавилттай жүжиглэлт
Хариулах
2405:5700:301:2130:4009:808:c54f:ab57
Өчигдөр
1
0
Күйээ одоо дахиад та нараар нийслэлээ бузарлуулмааргүй бга шүү
Хариулах
2405:5700:300:ed36:c057:ef2:5d37:31a9
Өчигдөр
1
0
Нэргүй минь нэртэй төртэйгөөр өгчихөөө
Хариулах
202.9.47.0
Өчигдөр
0
1
xuurxii 9 saya mungunii ashigtai ajilsan tyyneesee 34% ni ugie gej bn.
Хариулах
2405:5700:300:c594:fd68:f22c:aff8:6182
Өчигдөр
0
0
Нямбаатараа харъя даа чадах уу ,чи
Хариулах
202.126.88.165
Өчигдөр
1
2
Монголд коммунизмын үед сурсан хүн ч монголыг коммунизм өөд чирээд явлаа даа
Хариулах
66.181.178.176
Өчигдөр
1
3
Нямбаатар монголдоо НИКОЛОС МАДУРА болох гээд байгаа юм уу.Шууд ВЕНЕСУЕЛИЙН ардаас явлаа даа. Тэрэг тэрэг мөнгөөр ганц талх авдаг улс болох нь ээ. Тэнэг мунхагууд, КОММУНИСТууд алга ташиж баярлаад
Хариулах
103.168.34.188
Өчигдөр
0
0
Хороо,дүүрэг гэж бх хэрэг бна уу? Иргэдийнхээ бүртгэлийг ч хийчихгүй, ж: СБД, 1 ХОРОО
Хариулах
2405:5700:301:20d0:ccd4:731:d2e:146
Өчигдөр
1
0
Tsirkee avmaar bhin, tend umhii unerteed bihn
Хариулах
202.9.40.197
Өчигдөр
0
0
Дүүргийн засаг дарга нар юу хийж бна аа ийм юмыг шийддэггүй
Хариулах
66.181.166.55
Өчигдөр
0
3
хөөрчихсөн хөөрхөн жаалууд ийм дээрээ их эгдүүтэй байдгийм даа улс төрийн янхануудтай ярих тохирох хэлэх үг яриа гэж энэ дээ 34-жил шаасан ацнуудаас өшөө юу хүлээх үү бандиа сайн ид нийслэлийг утгаар нь самарч ид уу найрла муусайн хүн дүрстэй шаарнуудаа
Хариулах
192.82.92.42
Өчигдөр
1
3
хотыг удирдах ч ямар ч чадвар, мэдлэг алга! Иргэний баатар болох гэсэн хун л байх юм, зайлуул!!!
Хариулах
2405:5700:311:6709:b86e:2633:81f1:f486
Өчигдөр
1
0
Zov
Хариулах
59.153.115.124
2024/04/20
1
3
Ард иргэдийн худалдаж авсан зөвшөөрөлтэй, шүүхийн шийд нь ард иргэдийн талд гарсан гаражуудыг үнэгүйдүүдж завшиж нурааснаа юу гэхэв чи? Та нарын муулаад байгаа АН муу ч гэсэн 6 саяар үнэлээд нөхөн олговор олгож байсан шүү дээрэмчин минь.
Хариулах
2405:5700:310:c993:6c83:f518:c555:416a
2024/04/20
1
0
Good!
Хариулах
66.181.161.9
2024/04/20
0
1
Одоо ч тэгээд завших юмгүй болоо биз дээ.
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18