Х.Ганхуяг: Шинээр зөвшөөрөл бий болгож хуулиас гадуур шаардлага тавьж байгаа этгээдийг АТГ-т хандан шалгуулах боломжтой

О.Шүрэнцэцэг
2024/04/16

Хүнсний дэлгүүр, караоке, зочид буудал, зоогийн газар, үсчин, кофе шоп гээд олон төрлийн худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд зөвшөөрөл нэрийн дор бичиг цаасанд дарагдаж, хэн нэгэн даргын үүд сахидаг байсан асуудал ард хоцорсон. Төрөөс олгодог 1600 гаруй зөвшөөрлийг тав дахин бууруулж, авлига авч гарын үсгээ үнэлдэг асуудлыг 2022 оны 6-р сард Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар халж чадсан юм.

Тэгвэл хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар ажлын хэсгийг ахалж амжилттай батлуулж чадсан УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягтай цөөн хором ярилцлаа.

Тэрээр: “Миний тухайд бизнесийн салбарт 20 гаруй жил ажилласан хүний хувьд бизнес эрхлэгчдийн нүдээр харж уг хууль дээр ажилласан. Шинээр аливаа бизнес, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдэд “Зөвшөөрөл” авах гэдэг нь төрийн хүнд суртал, дарамт болж байлаа. Тиймээс төрөөс олгодог 1600 гаруй зөвшөөрлийг 362 болгон бууруулж хуульд заагаагүй худалдаа үйлчилгээг иргэд шууд эрхлэх боломжийг нээсэн юм.

Жишээ нь: Та өнөөдөр ч кофе шоп ажиллуулъя гэвэл цахимаар хаана хэзээ эрхлэх хүсэлтээ илгээгээд л өдөрт нь хариугаа авах боломжтой гэсэн үг.

Гэвч хуулийн хэрэгжилтийг хангуулах ёстой зөвлөл ажлаа сайн хийхгүй байна. Одоо хууль батлуулсан гишүүн нь хуулиа манаад хэрэгжилтийг хангуул гээд орилоод байдаг. Уг нь бол хуулийн хэрэгжилтийг хангуулах зөвлөлийг Засгийн газрын дэргэд байгуулсан.

Одоо бол зарим төрийн байгууллагын дарга нар дур мэдэн шинээр зөвшөөрөл бий болгох хуулийг өөрөөр тайлбарлах асуудал гарч байгаа.  Шинээр зөвшөөрөл бий болгох бол заавал УИХ-аар хэлэлцүүлэх ёстой.

Хамгийн сүүлд гэхэд АТҮТ-өөс Аялал жуулчлалын зөвшөөрөл гээд гаргаад ирсэн. Ийм байж болохгүй. Одоо иргэддээ хандаж хэлэхэд энэ мэт хуулийг өөрөөр тайлбарладаг, хуулиас гадуур зөвшөөрөл бий болгож гарын үсгээ үнэлдэг хүмүүсийг  АТГ-т хандаад шалгуулах хэрэгтэй гэж хэлмээр байна”. гэв


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18