“Улаанбаатар смарт карт” компанийг АТГ-т шалгуулна

О.Шүрэнцэцэг
2024/04/16

“Улаанбаатар смарт карт” компаниас иргэдтэй гурвалсан гэрээ байгуулж, автобусны буудал дээр ТҮЦ байршуулсан асуудлаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг ТҮЦ эрхлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2017 оны 26 дугаар хурлын тэмдэглэлийг үндэслэн Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2018 оны “U money” үйлчилгээний цэгийн байршлыг шинэчлэн тогтоох тухай тушаалаар хэмжээнд 124 байршлыг баталжээ. Улмаар төсөл хэрэгжүүлэгч “Улаанбаатар смарт карт” компани УБЗАА-тай гэрээ байгуулалгүйгээр зөөврийн байгууламжийн угсралтыг захиалан хийлгэж, үйлчилгээ эрхлэгчтэй дур мэдэн гэрээ байгуулсан байна.

Тухайн байгууламжууд нь Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан хэмжээ, загвараас зөрүүтэй, явган зам хааж байршуулсан, хориглосон бараа бүтээгдэхүүн худалдсан зэрэг зөрчил гаргажээ. Иймд зөрчлүүдийг арилгах,  үйл ажиллагааг зогсоохоор 2019 онд хотын дарга үүрэг өгч, “U money” үйлчилгээний цэгийн байршлыг хүчингүй болгох тушаалыг “Улаанбаатар смарт карт”-д хүргүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг “ТҮЦ-үүдийн байршлыг тогтоох нь дүүргийн Засаг даргын бүрэн эрх байх зохицуулалттай. Улаанбаатар хотод стандартын шаардлага хангахгүй, гар дээрээс худалдаа үйлчилгээ эрхлэхийг хориглож байгаа. Үүнд холбогдох зөрчил, иргэдээс ирж буй санал гомдол маш их. Шөнийн цагаар согтууруулах ундаа борлуулах, эрүүл ахуйн шаардлага хангахгүй хүнс худалдаалах, явган хүний зам талбай хаах, нийтийн эзэмшлийн гудамж талбайг бохирдуулах гэх мэт. Тиймээс нийтийн эзэмшлийн зам талбай дахь стандартын шаардлага хангахгүй үйл ажиллагаа, худалдаа үйлчилгээг зогсооно” хэмээлээ.

Мөн иргэдтэй гурвалсан гэрээ байгуулсан асуудлыг судалж, гэрээнд оролцогч талуудын мэдээллийг нэгтгэн Авлигатай тэмцэх газарт шалгуулахаа хэлжээ. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
45.117.35.4
2024/04/16
0
0
ямар нэгэн аргаар энэ картыг сольж өөрсдийхөө юмийг шаах гээл чичрээд байнаа даа.
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18