​ Мөрийн хөтөлбөр боомилсон алсын хараа

Ц.Цэрэнбадам
2024/04/15

АН-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БУЦААСНЫ УЧИР  Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгууль эрх баригчдын хүсэл сонирхол, эрх ашигт захирагдана гэж амтай болгон ярьж байсан нь эхнээсээ тодорхой болж эхэллээ. Нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг Үндэсний Аудитын Газар хянаад Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр буцаажээ. Өмнөх сонгуулиудаар ч Аудитын газраас тодорхой зөрчлүүдийг арилгаж, засварлахаар буцаадаг л байсан. Гэвч энэ удаагийнх тун ч хэцүүхэн үндэслэлээр буцаагдсан гэж Ардчилсан намынхан ил тод ярьж, хэвлэлийн хурал ч хийж амжсан. Тэдний ярианаас дүгнэж, буцаагдсан гэх зарим зүйл заалтуудыг нь сонирхоход харамсмаар санагдсан. Тухайлбал Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн 1.11.1-д "бүх оюутныг сургалтын зээл авах тэгш боломжоор хангана" гэснийг хууль зөрчсөн гэж үзээд буцаасан байх жишээтэй. Ер нь Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн амин сүнс болсон гол гол зүйл, заалтуудыг тэр аяар нь унагасан тухай эх сурвалж баримттайгаар өгүүлж байна. Хэрэвзээ Аудитаас ирсэн дүгнэлт, заавраар мөрийн хөтөлбөрөө засварлавал сонгуульд амжилт олох үндэслэлгүй болох гэнэ. Ингэснээрээ нэг бол олигтой хөтөлбөргүй сонгуульд оруулж ялагдуулах, эс бөгөөс бүр сонгуульд оролцуулахгүй ч байж мэдэх томоохон бульхай луйвар байгаа хэмээн хардаж байгаагаа тус намынхан нуухгүй байна. Эрх баригч нам олонхоор түрий барьж Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль батлахдаа Засийн газрын "АЛСЫН ХАРАА-2050" гэгч хөтөлбөрт нийцүүлэхээр хийчихсэн аж. Үүнийг хичнээн шүүмжлээд ч нэмэргүй. Хууль л бол хууль. Хаашдаа батлагдчихсан. Уг нь улс төрийн намууд сонгуульд оролцохдоо мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөх ёстой. Гэтэл эрх баригч намын боловсруулсан "АЛСЫН ХАРАА-2050" гээчид захирагдана гэхээр дэндүү эмгэнэлтэй. Энэ балчиг намгаас хэрхэн гарах вэ. Улс орноороо хөгжихгүйгээр хий эргээд хэдэн жил болох уу гэдэг асуулт зүй ёсоор гарна. Ямар ч асуудалд гарц заавал байдаг. Нэгэнт мөрийн хөтөлбөрөөр нь боомилж байвал энэ тухайгаа иргэд, сонгогчдод сайтар ойлгуулаад ялах л хэрэгтэй. Ялсан тохиолдолд Засгийн газрын мөрийн хөтөлбөр боловсруулахдаа улс орны хөгжил, хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх чухал заалтуудаа тусгах. Гэхдээ яаж ялах гэж. Мөрийн хөтөлбөрийг нь эрх баригчдын бодлогын баримт бичигт захируулчихсан. Ёстой л монголчуудын зөн совин, амны хишигт л найддаг байх даа. Юу л болох гээд байна даа...

Б.Ганхуяг 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 1 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 1 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 22 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 22 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 2026/07/28
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27