С.Батчимэг: Тарчилж нас барсан нөхрийг минь төр хөсөр хаясанд гомдож байна, болдог бол ханийхаа араас явчихмаар санагддаг

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Бусдыг үргэлж л инээлгэж явдаг 3 хүүхдийн аав 41 настай Б.Сүхбат гэдэг залуу 1-р сарын 23-ны шөнө Дорнод руу ачаа, тээвэрт явахаар гэрээсээ гарчээ. Удалгүй гэртээ үлдсэн эхнэрийнх нь утас дуугарч “танай нөхөр дэлбэрэлтэд өртөөд, түлэгдчихлээ” гэдэг мэдээ ирж. Эхнэр нь яарсаар Түлэнхийн төвд очтол 80 хувийн түлэгдэлттэй, найдваргүй гэдгийг эмч нар нь хэлсэн байна. Тэр үед ухаан санаа нь хэвийн байхдаа эхнэртээ “газ үнэртэхэд тэнд байсан машинууд асахаа больчихсон, би зүгээр л зугтах байсан юм билээ” гэж хэлжээ. Бүрэн түлэгдсэн Б.Сүхбат эмнэлэгт байх хугацаандаа өдөр бүр унтуулах, тайвшруулах тариа, морфин хийлгэсээр битүүний өдөр өөд болсон байна. Дэлбэрэлт болдог шөнө 14 энгийн иргэн түлэгдэж эмнэлэгт хүргэгдээд 5 нь сэхээнд орсны дөрөв нь өөд болжээ. Харамсалтай явдалд ОБЕГ-ын 3 алба хаагчаас гадна 4 энгийн иргэн буюу нийт 7 хүн амиа алдсан байна. Тэдгээрийн дунд 19 настай Сэргэлэнбаатар хүү амьдаараа шатаж, амь тэмцэн гүйж буй нь бичлэгт тод бичигдсэн. Хүү эмнэлэгт хүргэгдээд удалгүй өөд болжээ. Ганц хүүгээ алдсан ээж нь хагас ухаангүй байгаа талаар Б.Сүхбатын эхнэр ярилаа. Ажлаа хийж, ажлаа тарж яваад л амиа алдчихсан 4 иргэнийг төр нь хөсөр хаяж, Шадар сайд нэг ч удаа уулзаагүй, дурсаагүйд ар гэрийнхэн нь гомдолтой байгаа юм.


22
angry
1
care
0
haha
2
liked
2
love
102
sad
4
wow

Сэтгэгдэл (18)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:300:288d:d03e:eda9:f215:1135
2024/04/25
1
0
Амарсайхан маш муухай хар энергитэй хүн, ах Отгонбаяр нь шадар сайд байхад онгоц сүйрч олон хүн бас нас барж байсан, удам муутай айлын хүүхдүүд. Ажил хариуцаж байгаа хүнээс их юм шалтгаална шүү. Мөнгөний хойноос юу ч хийхээс буцахгүй новшнууд, асар хүн муутай хулгайч нар
Хариулах
2405:5700:300:e789:2dba:b910:7e4:5d11
2024/04/18
0
0
Яг алтан амиа алдсан байхад эд хөрөнгөө алдсан хүмүүсийг тоглоод бгаа нь үнэхээр шударга биш бна бид ийм л төр засагтай энэ эмэгтэй гомдолтой байх нь зөв
Хариулах
66.181.160.46
2 цагийн өмнө
0
1
Яг осол гаргаж байгаа бичлэгийг олон удаа сайн хараарай. Танд нэг юм ойлгогдоно.
Хариулах
202.70.46.20
11 цагийн өмнө
1
0
Энэ монголын төрийн түшээд ард иргэдээ ялгаварлан ханддагийн тод жишээ. Үнэндээ төрийн хурган даргийн овилгогүй зангаас болж дэлбэрэлт болсоныг бид байнга санах хэрэгтэй! Осол гаргасан 2 жолооч амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрээс уучлал гуйх ёстой.
Хариулах
66.181.188.127
12 цагийн өмнө
2
1
tor zasag yamar buruu bgn bas hetsuu yumdaa argaa barsan l huuhen bn
Хариулах
66.181.186.138
12 цагийн өмнө
0
0
төрөөс болох юу байхав дээ гай юм даа харин энэ үлдсэн улсуудад боломжоор тусламаар байх юмаа иргэд ААН төр гээд л
Хариулах
2405:5700:310:a41c:cfbc:2802:9f:ce3d
14 цагийн өмнө
1
0
Ийм аймар юманд төрийн түшээд . Улсын сан хөмрөгөөсөө хурдан шуурхай арга хэмжээгээ авч б.маар юмаа. Ингээл амьд б.гаа 1нийхээ үйлыг үзээд ямар хэцүү юм бэ.
Хариулах
66.181.177.245
17 цагийн өмнө
6
0
Тэр өвгөн жолооч одоо үхвэл таарна даа хар алуурчин бузар өвгөн
Хариулах
2601:243:c07:880:24e7:c409:7c05:9287
17 цагийн өмнө
0
0
odoo bolio
Хариулах
2601:1c2:4300:5c70:58cc:7976:4941:83b0
23 цагийн өмнө
1
1
Dashvaanjil kompany jolooch uvgun ch bas hariutslaga huleeh yostoi. Buh zardal mungiig ene novshiin uimnuud tulj baragduulaad shorond yalaa edleh yostoi. huuli tsaaz shudarga yos gej baidag bol!
Хариулах
2405:5700:310:7cda:1964:dd81:6032:3505
Өчигдөр
2
0
Энэ 4 иргэн ч гэсэн хохирогч , төр харж үзэх зөв шүү дээ.
Хариулах
2405:5700:310:86a8:4930:c474:dfb9:e0fd
23 цагийн өмнө
1
0
өндөр төлбөр төр өгөх ёстой. дараа нь хариуцлагагүй этгээдээс төр гаргуулж ав төлбөрийг. Энэ хүмүүсийг өрөвдөөч ээ Сухай Оюун-эрэнэ, Хүрэлсүх, Занданшатар нар.
Хариулах
2405:5700:311:c8b6:8801:7efb:a678:1b77
Өчигдөр
1
1
Адилхан л үзэхгүй дээ, хөөрхийс, тэд ч бас хохирогчид шд, хөлдүү төр
Хариулах
202.55.188.86
Өчигдөр
0
0
Түлэгдэх хэцүү би өөрөө энэ зовлон үзсэн хүн амьдаараа тарчилж үхдэг юм даа 80%бүр найдваргүй эвий дээ хэцүү зовлон шүү
Хариулах
103.57.95.207
Өчигдөр
1
1
Энэ түлэгдсэн хүмүүсээ шууд Солонгос явуулахгүй дэ тусгай үүргийн нислэгээр. Монгол эмч нар чадвартай ч эм бэлдмэл, аппарат, эмчилгээний стандарт өөр шүү дэ. Энэ хүмүүстээ ч нөхөн төлбөр олгох хэрэгтэй дэ
Хариулах
103.168.34.164
Өчигдөр
3
1
Өөрөө жаахан ч гэсэн анагаахын талын мэдэгдэхүүнтэй бол гэж зөвлөмөөр байна. Энэ бол дэлхийн өндөр хөгжилтэй оронд яагаад ч нэмэргүй! Нөхөн төлбөрийг улс төлөх хэрэгтэй!
Хариулах
103.168.34.189
Өчигдөр
2
3
Завхарсан төр...
Хариулах
202.21.109.27
Өчигдөр
1
0
Evii mindee
Хариулах
Шинэ мэдээ
Удаан интернэтээ одоо соль 5 цагийн өмнө
Нийтийн байрууд гэмт хэрэг, зөрчил гарах орчин нөхцөлийг бүрдүүлж байна 6 цагийн өмнө
Гадаа агаар ямар байна вэ? 7 цагийн өмнө
​ 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох боллоо 7 цагийн өмнө
Барилгад гарсан гал түймрийн тархалтыг зогсоолоо 7 цагийн өмнө
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 8 цагийн өмнө
Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгтэй боллоо 10 цагийн өмнө
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно 11 цагийн өмнө
Оюутолгойн сонголын өнөөдрийн хуралд С.Баярцогт ирээгүй байна 11 цагийн өмнө
Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ 12 цагийн өмнө
Тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ 12 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн байна 12 цагийн өмнө
Төрийн далбааг мандуулах ёслолыг амжилттай зохион байгуулсан хүмүүсийг урамшуулав Өчигдөр
Монголбанк: Тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэл сараар нэг удаа сунгав Өчигдөр
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг авлаа Өчигдөр
ГИХГ: Долоон байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов Өчигдөр
Х. Ганхуяг: Өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс тэжээл хүргүүлнэ Өчигдөр
Яармаг-Арцат-Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 40 хувьтай байна Өчигдөр
Улаанбаатарт метро төсөл хэрэгжсэнээр нэг чиглэлд цагт 17 мянга гаруй зорчигч тээвэрлэнэ Өчигдөр
Хил зөрчихийг завдсан гадаадын иргэнийг илрүүлжээ Өчигдөр