Х.Ганхуяг: Өнгөрсөн хугацаанд 41 хууль, тогтоолын төсөл дээр ажиллахдаа “гал дуудсан” олон төслийг авч гарсан

О.Шүрэнцэцэг
2024/04/11

Парламентад анх сонгогдсон гишүүдээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тойрогтоо хамгийн олон сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдсэн гэгдээд байгаа УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягтай хууль тогтоох чиглэлд хэрхэн ажилласан талаар цөөн хором ярилцлаа. 

Тэрээр “ Өнгөрсөн хугацаанд Баянгол дүүргийн боловсрол, эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарч ажилласан. Харин хууль тогтоох чиглэлд өнгөрсөн 4 жил орчмын хугацаанд нийт 41 хууль, тогтоолын төсөл дээр ажилласнаас 25 нь улсын эдийн засаг, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах чиглэлд хамаарах төслүүд байлаа. Энэ хугацаанд өөртөө гал дуудсан олон ч төслийг ахалж, амжилттай батлуулж чадсан. 

Үүнээс онцлоход: Банкны тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Аялал жуулчлалын хууль, Боловсролын багц хууль зэрэг багтаж байна.  

Банкны хуулийг шинэчлэн батлуулахад хамгийн их дайралт, гүтгэлэг, харлуулалт ирсэн. Манай улсад мөнгөтэй, эрх мэдэлтэй, монопол болсон олон салбар бий. Үүний нэг нь банк. Нэгэн үе Монголын эзэн гэгдэх болсонСахал хочид Эрдэнэбилэг гэдэг хүн Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлөг, Хөтөл гээд салбараасаа гажиж олон зүйлд гар дүрсэн. 

Тиймээс дахин энэ мэт асуудал гаргахгүйн тулд банкны нэг хувьцаа эзэмшигч 20-иос ихгүй хувьцаа эзэмших, банк нь өөр төрлийн бизнес рүү орохгүй байх зохицуулалтыг хийсэн нь мөнгөтэй, эрх мэдэлтэй олон хүний эрх ашгийг хөндсөн байх. Тэр хэрээр намайг харлуулах, гүтгэх дайралтууд олон ирж байлаа

Мөн Зөвшөөрлийн тухай хууль. Манай улсад худалдаа, үйлчилгээ, бичил бизнес хийх гэж байгаа иргэд зөвшөөрөл авах гэж үнэндээ зүдэрдэг байсан. Зөвшөөрөл бүр өөрийн тогтсон тарифтай. Эрх бүхий хүн нь гарын үсгээ үнэлээд сурчихсан, түүний цаана авлига цэцэглэж байсан юм

Тиймээс төрөөс олгодог 1600 гаруй зөвшөөрлийг 365 болгож бууруулсан. Мөн худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд цахимаар зөвшөөрөл хүсэж өдрийн дотор хариугаа авдаг байх зохицуулалтыг тусгасан. 

Үүний дараа Аялал жуулчлалын тухай хуулийг онцлох нь зүйтэй. 23 жилийн дараа уг хуулийг шинэчлэн батлуулах үеэр над руу сүрдүүлэг бүхий мессеж хүртэл ирж байлаа. Харин хууль батлагдсаны дараа манай улс өнгөрсөн онд гэхэд 650 гаруй мянган жуулчин хүлээн авч 4,5 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна

Ямартай ч эдийн засаг бизнесийн салбарт 20 гаруй жилажилласан хүний хувьд дараагийн сонгуулиа бодоодөнгөрдөг улстөрч байхыг хүсээгүйЭдийн засгийн болоодбусад салбарт олон жил явж ирсэн гажуу тогтолцоог багаарч болов засаж сайжруулахын тулд “гал” дагуулсанхуулиудыг ахалж амжилттай авч гарахыг хичээсээрөнөөдрийг хүрж байна.” гэсэн юм


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:303:97a1:3c0a:c3b9:4442:e892
2024/04/11
0
0
Ха ха сонгууль дөхөөд попрох гэж. Хэн бэ гэдгийг мэдэлгүй дээ
Хариулах
126.36.206.241
2024/04/11
0
0
СӨХ- ийн хууль дээр ажиллаж энэ хүн болгонд хамаатай хуулийг сайжруулахгүй бол ажил хийхгүй цалинждаг СӨХ - ийн дарга болон удирдах зөвлөлийн гишүүд гэсэн хугацаагүй албан тушаал бий болсон байна. Юу ч хийхгүй хурлаа ч хийхгүй 10 аас дээш жилээр дарга хийцгээж хэдэн настай нь ч мэдэгдэхгүй хүмүүс болоод оршин суугчид яаж ч чадахгүй байгаа газар хүртэл байна. Мэдээж бүх СӨХ адилгүй л байх. Гишүүн энэ хуулин дээр ажиллавал зүгээр байна. СӨХ үргэлж мөнгө хураагаад бүх подвалыг түрээсэлж мөнгийг нь авч байгаа мөртлөө ямар ч хуримтлал үүсгээгүй ямар нэг юм болоход дахиад л мөнгө хураана.
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18