Суудлын авто машин ачааны машинтай мөргөлдөж нэг иргэн нас баржээ

О.Шүрэнцэцэг
2024/04/11

Орон нутгийн замд гарсан авто ослын улмаас нэг иргэн эмнэлэгт хүргэгдэж, нэг иргэн амиа алджээ.

Тодруулбал, Өмнөговь аймаг, Ханбогд сумын Жавхлант багийн “Чойгийн тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 219 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т/ ачааны автомашин болон суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын  автомашины төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр 09:39 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход  “Foton-BJ4253SMFKB-S” загварын зүтгүүр, Ханбогд сумаас Даланзадгад сумын чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын “Тоёота грандмарк-2” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, суудлын автомашины эзэмшигч Х /21 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг есөн минут ажиллан эсэн мэнд гаргаж, сум дундын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна. Мөн суудлын автомашины зорчигч Д /26 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гаргаж, тус сум дахь Цагдаагийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ. 

Иймд иргэд олон нийтийг орон нутгийн замд хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18