Тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөг болгон нэмнэ

О.Шүрэнцэцэг
2024/04/11

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Мөнгөн завьяа” дэлгүүрийн урд талын нүхэн гарц орчимд холбогдох албаныхны хамт ажиллалаа.

Тус нүхэн гарцад хийсэн бүтээн байгуулалтыг зарим иргэн бүхэлд нь будгаар шүршжээ. Иймд нүхэн гарц доторх камерын системийг сайжруулж, бие засах болон будаг шүрших зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцдог болох ёстойг Хотын дарга хэлж байлаа. Мөн тэрбээр “Тохижилт, үйлчилгээний ажилчид цэвэрлээд байхад нөгөө талд бүтээн байгуулалтыг сүйтгээд байгаа иргэдэд хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Наймдугаар сарын 1-нээс тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 доллартой дүйцэхүйц буюу 3-3.5 сая болгон нэмэх чиглэлээр холбогдох тооцоо, судалгааг хийж танилцуулахыг дүүргийн удирдлагуудад даалгана” хэмээсэн юм.

Цэвэрлэсэн талбайг нь хүмүүс буцаад маш хурдан бохирдуулдаг бөгөөд иргэд хогоо хогийн саванд хийхээ больсноос гадна шаардлага тавихад уурлаж, загнадаг болсон гэдгийг тохижилт үйлчилгээний ажилчид онцолж байв. Мөн харилцан нэгнийхээ хөдөлмөрийг хүндэтгэж, өөрсдийн амьдарч буй орчноо цэвэр цэмцгэр байлгахад туслахыг хүссэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
2
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.189.175
2024/04/11
0
0
Сонгоод уйлахвий дээ хүмүүс минь. МАН татвар нэмэхгүй ажлын байр болгоно гэсэн баахан цүнх баригч нараа дарга болгоод татварыг нэмсэн. Бидний татвар жил хэдэн их наядаар тоологдохоор болсон. Харин уул уурхайн ашгийг дарга нар хувааж цусалдаг болсон. Ийм байхад та нар дахиад итгэж сонгох уу?
Хариулах
103.212.119.216
2024/04/11
0
0
Ашгүйдээ эртхэн л ингэж байхгүй нямбаа сонгуулийн шоугаа их хийж бгаа шүү
Хариулах
202.9.46.0
2024/04/11
0
0
Энэ хурган комнист монгол төгрөгииг чихриин цаас болгох ньл дээ эмч сувлагч багш цагдааа онцгой түргэнии жолооч гээд иим их цалин авч үзээгүй шүүү тэгээд бүгд автобусны жолооч хотын цэвэрлэгээниии ажилтан болохууу бүү өөөршгээ хагартлаа баяжсанааар бод монгол дампуурах л болохондэээ
Хариулах
122.201.31.167
2024/04/11
0
0
Их буруу даа. Дараа жил үр дүн нь гарна. Дампуурал.
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18