Согтуугаар жолоо барьж, хүний амь нас хохироогоод зугтсан жолоочийг илрүүлжээ

О.Шүрэнцэцэг
2024/04/09

Цагдаагийн байгууллагад 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 20 цаг 14 минутад "Өмнөговь аймгийн Баяндалай сум чиглэлийн автозам дээр хүн хэвтэж байна" гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт хойшлуулшгүй ажиллагаа явуулахад урьдчилсан байдлаар Баяндалай сум явах автозамын 8 дахь километрт иргэн Э нь зам тээврийн осолд өртөж нас барсан байж болзошгүй харамсалтай нөхцөл байдал тогтоогдсон.

Шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд иргэн Т гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргаж, улмаар хэргийн газрыг орхиж, зугтаасан байж болзошгүй үйлдлийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх зэргээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг дагаж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18