М.Бат-Эрдэнийн “Архинаас биш амьдралаас цөхөрлөө” фото зураг “ЦӨХӨРЛӨӨ” баримтат гэрэл зургийн цахим үзэсгэлэнд тэргүүн байр эзэлжээ

О.Шүрэнцэцэг
2024/04/09

Нэг зураг мянган үгнээс хүчтэй гэдэг. Уран бүтээлийн “Цөхөрлөө” нэгдлийн залуус “ЦӨХӨРЛӨӨ” баримтат гэрэл зургийн уралдааныг олон нийтийн дунд  зарлажээ. Өнөгрсөн гуравдугаар сарын 22-ны өдрөөс энэ сарын 4-ний өдрийг хүртэл зарлагдсан уг уралдаанд нийт 54 оролцогчийн 99 гэрэл зураг ирснээс шилдэг таван бүтээлийг мэргэжлийн шүүгчид шалгаруулсан байна.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд СГЗ, Гамма агентлагийн үүсгэн байгуулагч С.Цацралт, Хүрээлэн төслийн удирдагч, байгалийн гэрэл зурагчин У.Ганбаяр, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн фото сэтгүүл зүйн багш Д.Оюунбат, мэргэжлийн зурагчин Ү.Одбаяр нар ажиллажээ.

Өнөөгийн Монголын нийгмийн үнэн төрхийг гэрэл зургаар харуулсан бүтээлүүдээс  М.Бат-Эрдэнийн “Архинаас биш амьдралаас” зураг тэргүүн байр, Б.Заяажаргалын “Амьдрахаас ч цөхөрлөө” фото зураг дэд байр, Б.Төрбатын “Орчин цагийн нүүдэлчид” фото зураг гуравдугаар байр эзэлжээ.

Харин тусгай байрыг оролцогч Э.Буянзаяагийн “Хөгшин ба залуу” Б.Төрбат “Цэцэрлэгт хүрэх зам”  бүтээлээрээ авсан байна.

Иргэдийн өдөр тутмын амьдралд тулгарч буй асуудлыг харуулах зорилготой энэ үзэсгэлэнд мэргэжлийн фото зурагчид бус, жирийн иргэд, зургийн аппарат, гар утастай хэн боловч оролцох бололцоотой байснаараа  бусдад  илүү өргөн  боломж олгосон гэж “Цөхөрлөө” уран бүтээлийн нэгдлийнхэн онцолж байлаа.

Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр шилдэг 30 бүтээлийг “Corporate Convention center”-ийн үзэсгэлэнийн танхимд дэлгэн олон нийтэд толилуулсан байна.  

Цөхөрлөө гэрэл зургийн үзэсгэлэнгийн онцлох 30 бүтээлээс хүргэж байна. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18