ОБЕГ: Хөдөлмөр хамгаалал болон бусад чиглэлээр манайхаас дутагдалтай зүйл байгаагүй

Ц.Цэрэнбадам
2024/04/08

ЧД-ийн 7-р хороонд байрлах Миний дэлгүүрт гал гарч нэг алба хаагч нас барсан. Энэ асуудалтай холбогдуулан ОБЕГ-аас мэдээлэл хийлээ.

Мэдээлэлд:
• Алба хаагчдын хувьд хөдөлмөр хамгаалал болон бусад чиглэлээр манайхаас дутагдалтай зүйл байгаагүй.
• Одоогоор амь эрсэдсэн алба хаагчийг ямар шалтгаанаар нас барсан талаар албаны дүгнэлт гараагүй байна.
• Өнөөдрийн гал түймэрт иргэд өртсөн болон угаартсан зүйл байхгүй.

• Хэргийн газарт хууль хяналтын байгууллага үзлэг шинжилгээ хийж байна.
• Гурван давхар объект бүхэлдээ галд өртсөн.
• Гал гарсан объектод ажиллаж байсан алба хаагчдын тухайд хувцас хэрэгсэл дутаа асуудал байхгүй.
• Олон машин ирээд зэрэг ус тавина гэсэн зүйл байхгүй. Бүгд үүрэг чиглэлийн дагуу үүргээ биелүүлээд буцдаг.
• Нас барсан алба хаагч ОБЕГ-т 20 гаруй жил ажилласан. Ам бүл зургуулаа 5 хүүхэдтэй алба хаагч байсан. Ар гэртэй нь бид уулзсан.
• Дуудлагын дагуу очоод галын тархалтыг тогтоон үүргээ гүйцэтгэж байсан. Үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй байна.

Мэдээлэл хийсэн  албан тушаалтнууд: 

Ж. Чүлтэмсүрэн ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал

Ц.Нямбаяр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа

 А.Дашням НОБГ-ын дарга, хурандаа



9
angry
0
care
0
haha
1
liked
3
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
203.91.118.170
2024/04/09
1
0
Ариунбуян гуай минь та ажлаа өг.та чинь намынхаа цүнх баригч хийж яваад энэ өндөр сэнтийд очоо биз дээ.мэрэгжлийн удирдлагаар хангаж ёадахгүй олон сайхан аав ээжийн хүний сайхан хань.хүүхдийн аавуудыг золигт гаргалаа.яаж нойр чинь хүрч байнаа.сонгууль хүлээх шаардлага байхгүй,үг дуугүй ажлаа өгөөч.ичээч.ядахдаа та галын мэрэгжлийн сургууль төгсөөгүй хүн шүү дээ.одоо болчих,олон хүний амиар наадлаа.
Хариулах
202.126.89.214
2024/04/09
0
0
Цагийн байдал үүсгэсэн дадлага сургуулилт муу хийлгэж бна гэсэн үг дээ
Хариулах
202.55.188.42
2024/04/08
2
0
Битгий солиор хорт утааны багтай байсан бол угаартаж үхэхүү? Ариунбуянг яаралтай солихгүй бол онцгойгийн олон залуучуудын амь үрэгдлээ ш дээ.Хүрэлсүхтэй нэг анги гэхээрээ олон хүний амиар тоглоод сууж байж болдог юмуу хамгаалах хэрэгслийн мөнгийг нь дээгүүрээ идэж уугаад 4хүний дунд нэг хамгаалах хэрэгсэл байдаг гэсэн Хүрэлсүх намайг хамгаалах юм чинь гээд даварч байх шив новш чинь
Хариулах
202.126.90.196
2024/04/08
2
0
Хүрэлсүхийн хүн гэх Ариунбуян, БХЯ сайд Сайханбаяр, мөн Амарсайхан гарт хариуцлага тооц Бид эдэнд ямар өртэй юм.
Хариулах
203.91.115.42
2024/04/08
0
0
Шар алаг форм өмссөн олон хурандаа генералууд нь юу хийдэг юм болдоо
Хариулах
2405:5700:300:55d3:4c0b:841:75f7:f658
2024/04/08
0
0
Арьсаа хамгаалах яах вэ? 5 хөөрхөн хүүхэд өнчирлөө. Эднийг яаж харж үзэх юм? Нэг удаа тэтгэлэг олгоод мартах бийдээ????Хөөрхий хүүхдүүд яаж шүү хоолондоо залгана даа?
Хариулах
2405:5700:328:2a33:3b3b:7266:7079:55d2
2024/04/08
1
0
Битгий худлаа хуцаад бай. Новшнуудад. Ард түмний хандивын мөнгийг шуналдаа хөтлөгдөн идэж уусан эргүү малнууд
Хариулах
Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 14 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 14 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 15 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 19 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 19 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27