Сэтгүүлч У.Болортуяа: Шоронд ормооргүй байна аа

О.Шүрэнцэцэг
2024/04/08

Цагдаагийн алба хаагчид бага насны хүүхэд хүчирхийлсэн асуудлаар мэдээлсэн Өрөг.мн сайтын сэтгүүлч У.Болортуяа өөрийн цахим хуудастаа “Шоронд ормооргүй байна аа! ” гэж бичжээ. Тэрээр “Цагдаагийн 4 алба хаагч хүүхэд хүчирхийлсэн асуудлыг дэлгэснээс хойш олон арван хүн бидэнд хандаад байна. Тэд бүгд цагдаагийн бузар булхай, хууль зөрчдөг мэдээллийг баримттай өгч байна. Энэ бүхний эцэст нэг зүйл хэлье ээ. Уучлаарай. Би одоогоор чадахгүй ээ. Энэ шантаажчин хүүхэн мөнгө аваад амаа үдүүлсэн гэнэ үү, зориггүй гэнэ үү, худалдагдсан гэнэ үү юу гэж бодох нь та бүхний асуудал. Өөрсдөө л мэд.

12,000 мянган цагдаатай, хууль хүчний том системийн өөдөөс ахиад л дуугарч, ахиад л тэмцвэл би яг Өнөрөө эгчийн араас шоронд орно. Надад хэзээ зогсох эсэхээ мэддэг байх нь шоронд суухаас өөрийгөө сэргийлсэн алхам болох гээд байна. Би 10 настай, 2 настай хоёр хүүхэдтэй. Тайван, амгалан сайхан гэр бүлтэй хүн. Хамгаалж явах учиртай гэр бүлээ зовоож шоронгийн цаанаас уйлж дуулан захиа бичээд, намайг хамгаалаач гэж хүмүүсээс гуймааргүй байна аа.

Үнэнээ л хэлье. Монголд 5000 гаруй сэтгүүлч бий. Өчнөөн зуун редакц бий. Нэг нь бүх галыг авах биш. Олуулаа галаа хуваая. Бусдад нь та бүхэн хандаарай. Өнөрөө эгчийг шоронд суухыг нүдээрээ харж, шоронгоос гарч ирэхэд нь тосож авсан хүний хувьд хэлэхэд би тийшээ ормооргүй байна аа” гэсэн байна. 


0
angry
1
care
1
haha
2
liked
3
love
9
sad
1
wow

Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:300:74e:497f:870d:d799:e45e
2024/04/09
0
0
Ийм сэтгүүлч бэлтгэдэг ямар сургууль вэ????
Хариулах
2405:5700:300:74e:497f:870d:d799:e45e
2024/04/09
0
0
Хулчийж, хулгаж, айж бэмбэгнэх бол, үнэний төлөө дуу хоолойгоо олондоо хүргэх тэвчээр, зориггүй бол сэтгүүлчээс , өөр ажил хий!
Хариулах
202.55.191.194
2024/04/09
0
0
Хүзүүгүй хүн сүгийн хийсэн гай. ЦААЗЫН ЯЛ байсан бол энэ хэрэг гарахгүй, гарсан нэгийн цаазлаад өгөхөөр шээс нь гоожоод зүрх нь зогсоно. Яг Хятад шиг
Хариулах
202.21.114.170
2024/04/09
1
0
MAN-iin uyd iim l bolj dee yuun North Korea tsaashaa .... piizdiis yumdaa.
Хариулах
2601:243:c07:880:4896:4b57:ff3b:8f3c
2024/04/08
0
1
amtai bolgon xutsbal ornoo
Хариулах
2601:243:c07:880:4896:4b57:ff3b:8f3c
2024/04/08
0
1
xuuly zorchij darvagnaad baibal orno dooavgai
Хариулах
202.126.91.157
2024/04/08
0
0
шоронд ормооргүй бол яах гэж сэтгүүлч болсийн
Хариулах
176.66.87.78
2024/04/08
1
0
Сэтгүүлч зоригтой байх ёстой эсвэл яв...
Хариулах
66.181.186.138
2024/04/08
0
0
сэтгүүлч нар эхлээд цагдаад мэдэггдэж шалгуулна дараа нь мэдээлэл гаргах эрх авна бүх зүйл журмаараа эрүү үүсгээд шалгаж эхлэнгүүт олон нийтийн сүлжээнд тавина гэдгийг ойлгох хэрэгтэй дээ
Хариулах
66.181.168.8
2024/04/08
0
0
сүрхий хүүхэн гэж бодсон юм, гэтэл өнөрөөгөө эгчээ гээд байхыг бодоход араас нь яваал юм байна
Хариулах
213.55.226.6
2024/04/09
0
0
Чи бол Манан мафийн Алуурчид хулгайчид луйварчдийн бөгсийг гялайтал долоож угаадас ялгадас шавхруугаар нь амьдрагч
Хариулах
202.126.88.175
2024/04/08
0
0
Чи өөрөө дуугарч чадахгуй байж хүнийг бас басах санаатай хумсаа нуусан муурнууд хүн сумлах хэрэггүй өөрсдөө дугар
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18