​Иргэн Г.Ганжаргалын амь насыг хохироосон асуудлаар төр, засагт хандана

Ц.Цэрэнбадам
2024/04/08

Иргэн Г.Ганжаргалын амь насыг хохироосон гэмт хэргийг яаралтай шийдвэрлүүлэх талаар төр, засагт хандаж байгаа талаар хэвлэлийн бага хурлыг ар гэрийнхэн нь хийлээ.

 Талийгаачийн эхнэр Отгонжаргал: Энэ харамсалтай хэргийг яагаад өндрөөс унагасан болгож хаах гээд байгаа юм бэ. Өндрөөс унасан хэргүүд маш их гардаг. Ямар нэг ашиг сонирхол ороход хэрэг илэрдэггүй. Бид арга мухардаж байна. Аллага болгоныг өндрөөс унасан болгоод хаах вий. Үнэн мөнөөр нь шийдээд өгөөчээ гэж аргаа барж байна. Илэрхий ийм олон баримт байхад илэрхий боосон хөшсөн чирсэн баримт байхад өндрөөс унасан болгож хаах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гавлын яс нь заадсаараа хоёр хуваагдсан. Толгой байхгүй, духны яс нь битүү зулгарсан. Олон зулгаралт үүссэн. Зулай хэлбэр дээр нь том хэмжээний шарх байгаа. Хэргийн газарт нь том төмөр байгаа юм. Анхнаасаа тэр төмөр хэргийн газарт байсан юм билээ. Цус байна уу гэдгийг илрүүлдэг шинжлээд өгөөч энэ асуудлыг мухарлаад өгөөч гэж гуйсан. 

 Шүүх шинжилгээний төв дотор олон шинжээч шүгэл үлээж байгаа шүү. Маш олон ноцтой баримтуудыг мэдэж байгаа юм билээ. Энэ төмөр дээр аль хэдийн шинжилгээ хийгдэж, цус илэрсэн гэдгийг мэдэж авсан. Мөн ар гэрийнхэнд нь мэдэгдэхгүй талийгаачийн цогцсыг гаргаж ирээд ёс бусаар шинжилгээ хийчихсэн байгаа юм билээ. Хумснуудыг нь авахдаа зүүн гарын долоовор хурууны хумс байхгүй. Хумс тус бүрээс нь холимог буюу 2-3 хүний эрэгтэй ДНК илэрсэн. Энэ бол ноцтой хөдлөшгүй баримт. Яагаад амь нас алдсан хүний хумснаас 2-3 хүний ДНК илрээд байгаа юмбэ. Тиймээс тухайн үед хамт байсан хүмүүсийг нь сэжигтнээр татаад шалгаад өгөөчээ. Энэ хүмүүсээс шинжилгээ хийгээд өгөөч. Үүнийг хийж чадахгүй биш шинжээчид чадна шүү. Миний хардаад сэрдээд байгаа зүйлийг шалгаад мухарлаад өгөөрөй. Би Даваа гэдэг хурандааг сэжиглэж байна. Энэ хүн бидний ярьж байгаа зүйлийг маш сайн мэдэж байгаа шүү. Энэ асуудлыг үнэн зөвөөр шийдээд өгөөч. Хэрэв мэдсээр байж үгсэн хуйвалдаж нууж хааж байгаа бол бид нар хугацаа хүлээхгүй. 

 Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа, ХЗДХ-ийн сайдад өргөдөл гаргасан. Яаралтай шийдээд өгөөч. Энэ асуудлыг шийдэхгүй бол би өнөөдрөөс эхэлж сууна хийнэ. Олон нийтэд бас хандаж байна.



0
angry
1
care
0
haha
4
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:301:b05b:b9ea:f7a:29da:9fdf
2024/04/09
0
0
Ажлаа гэхэд И-г гээж бичнэ шүү!!!
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18