АН БҮЛЭГ: Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн асуудалд анхаарч ажиллана

Ц.Цэрэнбадам
2024/04/08

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2024.04.08/ ээлжит мэдээллээ хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: УИХ-ын гурван удаагийн чуулганы хуралдаанаар нийт 58 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс 24 асуудлыг хэлэлцэж, 39.6 хувь нь хэлэлцэх шатандаа, 36 хувь нь хэрэгжээгүй гэсэн дүгнэлтийг гаргалаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө. Хоёрт, цагдаагийн алба хаагч нартай холбоотой хэргийг хэлэлцлээ. Ардчилсан намын бүлгээс ажлын хэсэг байгуулж, насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн асуудалд анхаарч ажиллана.

Хяналт шалгалтын тухай хуулийг 2010 оны парламентаар хэлэлцэж, Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт орсноор хэрэгжиж байгаа. Нийт ард түмний мэдэх эрхийг хангаж хэд хэдэн нээлттэй сонсголыг зохион байгуулсан. Тухайн хуулийн сонсголыг тэргүүлж байгаа сайд нараа томилж, ашиг сонирхлын зөрчил байна уу, гэрч оролцож байна уу гэх мэт сонсголын үр дүн хүлээлтэд хүрсэнгүй.

Хоёрт, Монгол Улс байтугай дэлхий нийтийн сэрдхийлгэм гэмт хэрэг гарлаа. Бага насны эмэгтэй хүүхдийг дөрвөн цагдаагийн албан хаагч хүчирхийлсэн ноцтой гэмт хэрэг гарсан. Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Ганц нэг алба хаагчид хариуцлага тооцоод өнгөрч болохгүй.

Энэ хэргийг хэвлэл мэдээллийн байгууллага ил тод, нээлттэй болгосон. Бид энэ хэргийг хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ хэргийн талаар олон нийтэд нээлттэй мэдээлэхгүй байна. Бага насны хүүхдийг хамгаалалтад авах ёстой. Ардчилсан нам 2016-2020 онд ажиллахдаа Тахрын албыг байгуулж байсан. Гэрч хохирогчийг хамгаалдаг алба. Гэтэл Засгийн газар энэ албыг маш яаралтай татан буулгасан. Цагдаа нарыг нь Авлигатай тэмцэх газраас шалгаж байна.



0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.210
2024/04/08
0
0
Төрийн цагдаа арай ч тйм юм хийхгүй байхаа.шалгалт дуусахаар л асуудалд дүн тавья
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18