Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлахад олон нийтийн дэмжлэг хэрэгтэй

Ц.Цэрэнбадам
2024/04/04

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төслийг Засгийн газраас өчигдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжжээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаанд оролцож, үг хэллээ. 

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн монгол хүн баялагтаа эзэн байх тогтолцооны реформын эхлэл цэг юм. Улс төрийн намуудын олон жил ярьсан салангид хуулийн төслүүдийн уулзах ойлголцлын цэг болж байна. Үндэсний баялгийн сан нь Ирээдүй өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сангаас бүрдэнэ. Норвегийн баялгийн сангийн загвар болон баялгийн үр өгөөжийг нийгмийн чухал зүйлд зарцуулах Сингапурын хуримтлалын сангийн жишиг загварт тулгуурлан боловсруулсан. 

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг батлах явц хялбар биш байх нь ойлгомжтой. Энэ хуулийг батлахад Ерөнхий сайдад олон нийтийн дэмжлэг одоо л хэрэгтэй байна. 

Баялаг бүтээх, баялаг ашиглах гэдэг бол тэнгэр газар шиг ялгаатай. Байгалийн баялаг гэдэг бол хүний гараар бүтээгдээгүй, дахин ашиглах боломжгүй олон сая жилийн туршид бий болсон, ард нийтээрээ үр ашгийг нь хүртэх ёстой баялаг юм. 

"Улстөрч сонгууль боддог бол төрийн зүтгэлтэн ирээдүйн шинэ үеийн боддог" гэдэг үг бий. Сонгууль дөхсөн ч тангараг өргөсөн төрийн түшээдийн хувьд Үндэсний баялгийн сангийн хуулийг батлахдаа Монгол Улсын язгуур эрх ашиг, нийтлэг ирээдүйг харж чадна гэж итгэж байна. 


0
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.92.42
2024/04/04
0
0
Боловсролын хууль мэт хачин юм гаргаад байгаа болохоор итгэх арга алга!!!
Хариулах
Шинэ мэдээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 25 минутын өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 47 минутын өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 21 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 22 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 23 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 23 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 23 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 2026/07/28
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27