БНАЛАУ-ын Вьентьян хотын ИТХ-ын дэд дарга Ламфой Сиахкачанх Улаанбаатар хотод айлчилж байна

Ц.Цэрэнбадам
2024/04/04

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Вьентьян хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэд дарга Ламфой Сиахкачанх тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ажлын айлчлал хийж байна. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Вьентьян хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улс, БНАЛАУ-ын нийслэл хотуудын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хоёр хотын хамтын ажиллагаа, тэр тусмаа уламжлалт ёс заншил, соёл, боловсролын салбарт иргэд хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, танин мэдэхэд хурлын байгууллагууд гүүр болон ажиллах нь чухлыг онцлов. 

Вьентьян хотын ИТХ нь 41 төлөөлөгчтэй бөгөөд нийслэлийнхээ хөгжлийн бодлого, тулгамдсан асуудлын талаар хамтын шийдвэр гаргадаг. 3800 км/кв газар нутагтай Вьентьян хот нь хүн ам ихтэй. Ойрын үед коронавируст цар тахал болон олон улс, бүс нутгийн өмнө тулгамдсан ээдрээт нөхцөл байдлаас шалтгаалсан эдийн засгийн сорилт бэрхшээлийг давж байгаа талаар дэд дарга Ламфой Сиахкачанх уулзалтын үеэр хэлсэн юм. Улмаар олон улсын болон бүс нутгийн ИТХ-тай хамтын ажиллагаагаа сайжруулан ажиллахыг зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд Улаанбаатар хотод хийж буй ажлын айлчлалаар талууд харилцан туршлага солилцож, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 онд тус улсад төрийн айлчлал хийсэн бөгөөд, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан мөн манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Хоёр орны харилцаа бүх түвшиндээ ийнхүү гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан онцлоод, хатагтай Ламфой Сиахкачанх болон дагалдан яваа төлөөлөгчдийн манай хотод хийж буй ажлын айлчлалд нь амжилт хүслээ. Уулзалтад Нийслэлийн ИТХ-ын дахь намуудын бүлгийн дарга болох Д.Ихбаяр, Б.Эрдэнэсүх, Д.Гантулга, төлөөлөгч Л.Ариунтуяа, Д.Энхтуяа, Г.Гангөмөрөн болон Хурлын Ажлын албаны удирдлагууд байлцлаа. 

Эх сурвалж: НИТХ-ын ХМТ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18