"Дашваанжил" ХХК Аюултай нөхцөлд ажиллах анхааруулга, аюулгүй байдлыг хангаагүй

Ц.Цэрэнбадам
2024/04/04

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийн түлш тээвэрлэж явсан машин дэлбэрсэнтэй холбогдуулан ШТС-уудад хийсэн шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр энэ оны нэгдүгээр сарын 23-нд гарсан осолтой холбогдуулан ХНХЯ, УУХҮЯ, ЗТХЯ хамтран "Дашваанжил" ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн талаар, ХНХЯ-ны салбарын хяналтын газрын дарга Б.Нарангарав  танилцуулсан. 

 "Дашваанжил" ХХК-д  сүүлийн таван жилийн хугацаанд хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр шалгалт хийгдээгүй гэсэн мэдээллийг өгсөн.  "Дашваанжил" ХХК нь нийт 518 ажилтантай, 63 салбар нэгжтэй, Улаанбаатар хот болон 21 аймаг, 30 суманд ОХУ-аас шингэрүүлсэн хийн түлшийг импортолж, хүргэдэг.Шалгалтаар хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээрт нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журмаа боловсруулаагүй, цалин хөлсний журам баталж, мөрдүүлээгүй, хөдөлмөрийн норм, норматив баталж, мөрдүүлээгүй зэрэг багагүй зөрчил илэрлээ. Тухайлбал 518 ажилтай томоохон компани нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтангүй байсан. Эрсдэл өндөртэй салбарт хүний тооноос хамаарахгүйгээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтантай байхыг хуульд заасан байдаг. Ажлын байрны эрсдэлийн үнэлгээг хийгээгүй зөрчил илэрлээ. Аюултай нөхцөлд ажиллах анхааруулга, дохио тэмдэг, санамж, цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй байна.

Хуульд заасны дагуу эрсдэлтэй ажлын байранд ажилладаг ажилтны амь нас, эрүүл мэндийг 36 сар ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний төгрөгөөр даатгуулах ёстой. Энэхүү даатгалыг хийлгээгүй байна. Компанид дотоод хяналт шалгалтыг зохион байгуулдаггүй гэсэн дүгнэлтийг ирүүлсэн байна. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгээгүй, ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй, ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүй зэрэг зөрчил илэрсэн. Иймд шалгалт хийсэн улсын байцаагч нар тус компанид торгууль, нөхөн төлбөр тавьж, хяналт тавьж ажиллаж байна" хэмээн мэдээллээ.

ХНХЯ-наас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй мянган ААН, байгууллага болон ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд хяналт тавьдаг. Үүнээс эрсдэл өндөртэй ААН-ийг сонгож, шалгалт хийдэг. 2023 онд 4,100 объектод шалгалт хийсэн. 8,600 гаруй ажилтны нийгмийн хамгааллын эрхийг хангаж ажиллажээ.

Энэ онд үүсээд буй нөхцөл байдал үйлдвэрлэлийн ослын тоон мэдээнд үндэслэж, байцаагч нар хянал шалгалт хийж байна. 21 аймаг, есөн дүүрэгт байцаагч нар ажилладаг болохыг хэлж байна. 



1
angry
0
care
0
haha
4
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.176
2024/04/12
0
0
Гүй одоо эрх биш тэр олон хүний амь, өчнөөн олон иргэдийн хохиролыг энэ байгууллага хүлээх юм байгаа биз дээ? Бас Алтжин бөмбөгөрийн асуудал шиг эрх баригч нам булзааруулаад татвар төлөгчдийн мөнгөнөөс төлөөд өнгөрөх гэж байна уу? Маш тодорхой зүйл шүү дээ. Ямар Зоригийн аллага биш дээ, энэ чинь.
Хариулах
202.55.188.122
2024/04/12
0
0
газ хэрэглэх тээвэрлэх хадгалах ашиглалтын заавар зөвлөмжүүд маш хангалтгүй байгаа нь дараагийн том эрсдэл гарахгүй гэх тайвширал байж болохгүй энэ талаар засаг захиргааны байгуулага хангаьлтгүй байгаа
Хариулах
2601:1c2:4300:5c70:dc73:9ec5:a7dc:e013
2024/04/04
0
0
олон хүнии амь нас эд хөрөнгийг санаатай сүйтгэсэн энэ дашваанжилын эзнийг жолоочтой нь хамт шоронд хатааж шонд дүүжил. хүн алж хүрээ талчаад их пээдгэрээ новшнууд
Хариулах
2405:5700:303:97a1:4c77:8a77:ef6c:92ed
2024/04/04
0
0
Ха ха туг тахиад өнгөрөх нь үү
Хариулах
2405:5700:311:6709:75b7:c5f2:5d31:70d5
2024/04/04
0
0
20 toi ohin.ch ingej segsiihgui
Хариулах
2405:5700:311:6709:75b7:c5f2:5d31:70d5
2024/04/04
0
0
Segsiichiheed toriin ajil hiij baigaa bol us zusdee anhaar used boo malaa
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18