ЦЕГ: Цагдаагийн дөрвөн алба хаагчийг албанаас чөлөөлж, шалгаж байна

Ц.Цэрэнбадам
2024/04/04

Цагдаагийн дөрвөн алба хаагч өсвөр насны хүүхэд хүчирхийлсэн гэх мэдээлэл олон нийтэд ил болоод байгаа.  Энэ хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Хэвлэл мэдээллийн төвөөс прокуророос зөвшөөрсөн хэмжээнд өнөөдөр мэдээлэл өглөө. 

ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж: Дотоод хяналт, аюулгүй байдлын нэгжээс цагдаагийн алба хаагчид насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй гэсэн мэдээллийг өөрсдийн хяналт шалгалтаар илрүүлж, холбогдох албан шалгалтыг явуулан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гээд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст харьяаллын дагуу шилжүүлснээр одоо мөрдөн шалгах ажиллагаа байна.

Нэр бүхий дөрвөн алба хаагчийг одоогоор албанаас чөлөөлж, албан үүргээс түдгэлзүүлэн шалгаж байгаа. Цахим орчинд гарч буй мэдээллийг харахад цагдаагийн байгууллага алба хаагчдаа үнэнч шударгаар шалгаж чадах уу гэсэн асуулт нэлээд явж байна.

Мөрдөн ажиллагааны зарчим бол гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг бүрэн илрүүлж, гэм буруутай этгээдэд ялыг шударгаар оноож гэм буруугүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй байх юм. Цагдаагийн байгууллага энэ зарчмаа баримталж ажиллана. Хэрэв алба хаагчид гэм буруутай гэж тогтоогдвол өмгөөлж хамгаалах ёс зүй цагдаагийн байгууллагад байхгүй, тийм боломж ч байхгүй.

ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах: Хувь хүний халдашгүй байдал, хохирогч болон холбогдогч нарын хувийн нууцтай холбоотой асуудлыг бид олон нийтэд мэдээлэх боломжгүй. Энэ бол эмзэг мэдээлэл. Үүнийг ямар нэг байдлаар тараах нь хохирогч болон холбогдогчийн амь нас, эрүүл мэндтэй холбогддог.

Иймээс энэ хэргийн талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд цензуртэйгээр, тун мэдрэмжтэй хандахгүй бол бидэнд өмнөх гашуун туршлагууд бий. Хүний Эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК)-оос гаргасан журмын дагуу бага насны хүүхдийн асуудлыг олон нийтэд түгээхгүй, задруулахгүй гэдэг. 



6
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.187
2024/04/04
0
0
Бас цахим казино ажиллуулдаг луйварчдаас маш их ашиг авдаг дарга бас туслах гээл гарч байсандааа монгол маань дээр дооргүй юул болоод байна нүүр хулгаална бүүр ногоон автобус хүртэл хуучнаар сольж ашиг олон
Хариулах
2405:5700:311:6709:75b7:c5f2:5d31:70d5
2024/04/04
0
0
Tsagdaa tsagiin naiz hogiin Amitad.baidag
Хариулах
103.10.21.105
2024/04/04
0
0
Даанч их ар өврийн хаалгаар хүмүүсийг ажилд авдаг
Хариулах
103.68.107.37
2024/04/04
0
0
хүний эрх мэддэггүй цагдаа нар юм биш үү худлаа цаг хожиж шалгасан болох
Хариулах
202.131.248.108
2024/04/04
0
0
Hudlaa pizda nar shalgaad yaadiin uhsen
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18