25 сургууль, 15 цэцэрлэг, 13 эмнэлгийн газраас бусдад шилжүүлсэн нь тогтоогджээ

Ц.Цэрэнбадам
2024/04/01

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа.

Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 45 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 78.3 хувьтай байв. Тухайлбал дүүргүүдийн нутаг дэвсгэрт дэх өнгө үзэмжгүй гаднах хаяг, реклам болон хашаа, хайс, эвдэрч гэмтсэн шон, самбаруудыг буулгах, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх, хяналт тавих, зөрчлийг арилгуулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Үүний дагуу УБЗАА болон НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн албан хаагчид дүүрэг тус бүрд үзлэг шалгалт хийхэд цахилгааны утас ил гарсан 34, гэрлийн шон, тэмдэг тэмдэглэгээ хазайж, доголдол гарсан 25, явган хүний замд эвдрэл гарсан 77, авто замын хашлагад эвдрэл гарсан 56, хог хаягдал ихтэй 64, хашаа хайс унаж, эвдрэл гарсан 31 зөрчил илэрсэн байна.

Мөн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагын газраас бусдад шилжүүлсэнтэй холбогдох судалгааг хийж, танилцуулахыг үүрэг болгосон

Нийслэлийн ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, 13 эмнэлгийн газраас бусдад шилжүүлсэн нь тогтоогджээ

Үүнтэй холбоотойгоор НЗДТГ болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас холбогдох арга хэмжээг авч, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа юм.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


0
angry
0
care
0
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.219.26
2024/04/02
0
0
газраа бүгдийг нь аваад эзэнтэй болго төрийн өмчөө баталгаажуул жинхэнэууж идэж ирсэн дээ
Хариулах
139.5.219.26
2024/04/02
0
0
таванбогдын баатарсайханаар цэцэрлэгээ бариулаач дээ баян хүн цэцэрлэг барьчих биз дээ
Хариулах
103.212.117.177
2024/04/02
0
0
ХОТЫН даргад: ТАВАН богдын ГЭРЛУГТ 920 айл орсон. Цэцэрлэг, сургуулгүй хотхон. Энд цэцэрлэг байгуулж өгнө үү?
Хариулах
2601:1c2:4300:5c70:dc73:9ec5:a7dc:e013
2024/04/02
0
0
уг нь маш зөв арга хэмжээ даанч авилгач хулгайч нарын гар хөл болсон шүүгч нар нь хамгаалаад гацаана л даа.
Хариулах
2405:5700:311:81b:7d88:3edf:54b6:a1a5
2024/04/01
0
0
Урлан бүтээх төвийн том газарыг ямар үнээр хэн авч баяжив таа
Хариулах
2405:5700:303:97a1:8123:5125:3dcc:14c2
2024/04/01
0
0
Нам нэртэй өлөн хулгайч луйварчидын бүлэглэл самарч байна дөө
Хариулах
59.153.115.174
2024/04/01
1
0
Өмнөх алдаа завхралыг ил болгож засаж залруулаж ажиллах нь зөв ш дээ Хожим хойчдоо ч сургамж болно Тэгэж өөгшүүлнэ гэж юу байдгийм
Хариулах
66.181.168.82
2024/04/01
0
1
үнэхээр ажил хийе гэсэн сэтгэл байгаа бол урагшаа л харж шинээр сэтгэж ажиллах хэрэгтэй, хэт өмнөх үеээ муулж, бүгдийг ухаж засна гэж байхгүй ээ. тэр үеийн нөхцөл байдал, мөрдөгдөж байсан хууль дүрэм ч өөр байсан тул буруутан хайгаад олдохгүй зүгээр л шоу болоод өнгөрөөд өөрийн тань нэр хүндэд халгаатай сан
Хариулах
139.5.218.100
2024/04/01
1
0
Үгүй ээ. Өмнөх алдаа завхралыг тултал нь ухаж буруутныг олж шийтгэж байж урагшаа харна. Тэднийг өршөөх тухай дурсах ч хэрэггүй.
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18