Ж.Батсуурь: Цагаан сараас хойш Монгол төр эзгүйрсэн

Ц.Цэрэнбадам
2024/04/01

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв.

 УИХ-ын гишүүн Н.Ганибал:  УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байгаа тул байнгын хорооны, чуулганы хуралдааны ирц их бага байна. Метрог ямар мөнгөөр барих талаар та бүхэн мэдэж байна уу?  Нийслэлийн өөрийн хөрөнгөөр метро барих боломжгүй. “Эрдэнэс баян богд”  компанийн хайгуулыг нийслэлийн  төсвөөр хийх болсон. Энэ талаарх мэдээллийг нийслэлийн удирдлагууд нууцад хамруулсан тул хаалттай болсон. Иймд бид УИХ-ын гишүүний хувиар энэ талаар асуулга тавина.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Цагаан сараас хойш Монгол төр эзгүйрсэн. Ажлаа хийж байгаа хүн алга. Өвөлжилт хүндэрсэн тул малчдын зээлийг тэглэх, зээл төлөлтийг хойшлуулах, даатгал хамруулах хуулийн төсөл өргөн барих гэтэл УИХ-ын дарга сүүлийн нэг сарын турш алга. Олон малчин өрх амьжиргаанаасаа саллаа. Банкны захирлуудыг дуудаж, зээл төлөлтийг хойшлуулж байна гэж мэдээлсэн. Гэтэл бодит байдал яг хэвээрээ буюу банкууд малчдаас зээлээ төлөхийг шаардсан хэвээр байна. МАН сүүлийн найман жилийн турш амьдралыг улам доройтуулж, авлига улам газар авлаа. Байнгын хороо, чуулганаа хуралдуулахыг хүсэж байна.       

Цар тахлын жилүүдэд нийт 20 их наяд төгрөг үрсэн. Гэтэл энэ мөнгө иргэдэд хүрээгүй.  Орой бүр телевизээр бүх зүйл болж, бүтэж байна гээд л мэдээлээд байх юм. Аль 20 жилий өмнөх хүн амины хэрэг, өөр хүмүүсээс болж л өнөөгийн нийгэм ийм дүр төрхтэй болсон гэж ярьсаар байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эрх баригчдын талаар илүүтэй мэдээлж, бодит байдлыг бага мэдээлж байгааг хөдөө очиход  иргэд хэлж байна. Цасанд боогдсон айлуудад очиж сурвалжилсан сэтгүүлч их ховор байна гэв.    

УИХ-ын гишүүн Д.Ганбат:  Сүүлийн найман жилд амьдрал дээшилсэнгүй, үүнийг Эрээн рүү гарч буй иргэдээс харж болно. Өнөөдөр инээдмийн баярын өдөр. Сүүлийн найман жилийн турш өдөр бүр инээдмийн баяр байв. Эрх баригчид мөрийн хөтөлбөрөө 60-70 хувийн биелэлттэй гэв. Уг нь УИХ-д дийлэнх олонх болж, бүтэн найман жилийн турш төр барьсан тул үүнээс өндөр хувиар биелүүлэх боломж байв.

Томоохон үйлдвэр ашиглалтад оруулаагүй тул 300 мянган хүн гадаадад амьдарч байна.

6 сая мал хоргодов. Энэ тоо цаашид 20 саяд хүрч болзошгүй байна. Удахгүй ноолуураа самнана. Ноолуурын үнэ ямар ч үед 100 орчим ам.доллар байдаг. Малчид ноолуурын үнийг өсгөх хүсэлтээ тавьсаар байна. Гэвч эрх баригчид дорвитой ажил хийсэнгүй. Гурилын үнэ өндөр байна. Энэ хуулийн төслийг хэлэлцэлгүй хойшлууллаа гэв.



0
angry
0
care
1
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.183
2024/04/02
0
0
Ардчилсан наймаачид хэдэн суудалгүй бол төр бүү хэл улс орон эзэнгүй болно.Луйв
Хариулах
66.181.191.125
2024/04/02
0
0
Нүдтэй чихтэй болгон харж сонсож байна.
Хариулах
66.181.191.125
2024/04/02
0
0
Харинч эүэн хүн шиг та нар чам шиг даган баясдаг өөрийн толгойгүй хүн хогнуудаас улс гэрээ цэвэрлэхээ зүтгэж байгааг
Хариулах
66.181.191.125
2024/04/02
0
0
Дээвэр уруулт эзэн суух нь уу?!
Хариулах
139.5.219.47
2024/04/02
1
0
Монголын төр Оюун эрдэнийг засаг толгойлохоос эхлээд эзгүйрсэн ..Тэр өөртэйгээ тэмцээд байгаа юм шиг , сөрөг хүчинтэйгээ тэмцээд байгаа юм шиг ,, ард түмэнтэйгээ тэмцээд байгаа юм шиг болсон . Ажил нь урагшилдаггүй ам нь ангалзсан монголыг ухраасан мохоосон , авилгал хулгайд цэцэглүүлсэн хүн л болсон . Монголоо хөгжүүлэх биш Тоглоомын ЗАСАГ гэхэд хилсдэхгүй.Одоо үлдсэн хугацаанд тэднээс юу ч хүсээд гуйгаад нэмэргүй хэрэггүй . Солих ажил хэрэгтэй.8 жилд ажил хийвэл ихийг бүтээх хугацаа байсан . Тэд популизмийг сайн хийж ажлыг маш муу гүйцэтгэв.
Хариулах
192.82.92.42
2024/04/01
0
1
Дампуурсан!!!
Хариулах
2405:5700:303:97a1:8123:5125:3dcc:14c2
2024/04/01
1
0
Ха ха угийн эзэнгүй юм биш үү. Дур зоргоороо авирласан попрохоос цаашгүй дүр үзүүлсэн
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18