УИХ-ын дарга Г.Занданшатар: Зам дагаад орон нутаг, иргэдийн орлого нэмэгдэж амьдралын баталгаа сайжрах боломж бүрдэнэ

О.Шүрэнцэцэг
2024/03/26

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баян-Өлгий аймагт ажиллахдаа Цэнгэл-Улаанхус чиглэлийн 23.13 км автозамын ажлыг эхлүүлж, шав тавих ёслолд оролцлоо. Улсын төсвийн 46.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр тавих уг зам нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл-Улаанхус-Сагсай-Өлгий чиглэлийн 89.13 км хатуу хучилттай автозамын ажлын нэг хэсэг нь юм. Замын бүтээн байгуулалтын ажлыг хэд хэдэн үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд энэ жил Цэнгэл-Улаанхус чиглэлийн 23.13 км автозамын ажлыг эхлүүлэн 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Шав тавих ёслолын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Өнгөрсөн дөрвөн жилд Баян-Өлгий аймагт 580 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Монгол Улсын Их Хурлаас 253 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөвт өртөгтэй 59 арга хэмжээг 2024 онд Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэхээр баталсан. Үүний нэг нь энэхүү автозамын бүтээн байгуулалтын ажил юм. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Баян-Өлгий аймагт Цэнгэл-Улаанхус-Сагсай-Өлгий чиглэлийн зам баригдсанаар аялал жуулчлал хөгжинө. Түүнийг дагаад сум орон нутаг, иргэдийн орлого нэмэгдэж амьдралын баталгаа сайжрах боломж бүрдэж байна хэмээн онцлов.

Баян-Өлгий аймгийн засаг дарга А.Камелият: Энэ замын ажил нь Баян-Өлгий аймаг төдийгүй  Монгол Улсын эдийн засагт нөлөөлөхүйц бүтээн байгуулалт юм. Энэ зам баригдсанаар Даянгийн боомт, мөн Сыргаль, Хотон, Хурган нуурын чиглэлд гадаад, дотоодын жуулчид саадгүй зорчдог болох юм хэмээлээ.  

Мөн өдөр “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 22.79 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Өлгий сумыг тойрон гарах 18.82 км зам, 201.08 метр урт бетон гүүрийн ажил дуусч, ашиглалтад хүлээн авлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.117.108
2024/03/27
0
0
Сыргал гэж нэртэй газар монголд байхгүй шүү юу яриад байна залруулаарай
Хариулах
2405:5700:311:81b:61:4e9:8a9c:417d
2024/03/27
0
0
Аль 2026 оны ажлыг нэг нүх ухаж хадаг тавиад хошигруулах юм даа Сонгууль гэж хүчтэй л юм биелэлт удаан юм даа
Хариулах
64.119.30.210
2024/03/27
0
0
Зам дагаад хөгждөг бол анх л засмал зам тавьж эхэлхэд зам дагуу байсан Сэлэнгийн Алтанбулаг, Баруунхараа, Төв аймгийн Баянчандмань зэрэг газрууд өдийд тэнгэрийн диваажин болсон байх учиртай. Одоо байгаа байдлыг очиж үзчихээд худлаа ПОПОР МАНгаруудаа
Хариулах
103.168.34.138
2024/03/26
0
0
zam daguud guilag hiij bayjih uu ? uildvar , aj ahui hugjvul ajliin bairtai bolj irged ajil hiij amidral hugjdug bish biluu ?
Хариулах
2405:5700:303:97a1:4871:c83c:25a0:ddc5
2024/03/26
0
0
Ха ха ингээд л попроод 30 жил боллоо
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18