Б.Батцэцэг:Гадны байгууллагууд 15 тэрбумын тусламж үзүүлнэ гэж амласан

Ц.Цэрэнбадам
Өчигдөр

Гадаад харилцааны сайд, МУЗН-ийн ерөнхийлөгч Б.Батцэцэг цас зудтай байгаа аймаг болон айл өрхүүдэд хүрч байгаа хүмүүнлэгийн тусламжийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Гадаад харилцааны яам, Улаанзагалмайн нийгэмлэг хамтарч ажиллаж байна. Энэ нийгэмлэгээр дамжиж малчдад хүргэгдсэн тусламж бол өнөөдрийн байдлаар 4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Олон улсын хандивын байгууллагууд болон НҮБ-аас яг ямар тусламж дэмжлэг үзүүлэх вэ гэдгээ өөрсдөө шийдэж байгаа. Нийт дүнгээр 15 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэхээ амласан. Зарим нь ирсэн, малчдад хүргэгдсэн бол зарим нь замдаа явж байгаа. Гадны улс орнууд нийтдээ анх 4,5 сая ам.доллар босгоё гэж ажилласан. Олон улсын байгууллагууд уриалга ч гаргасан. Тухайн улс оронд Монгол орныхоо цас зуд болон өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг танилцуулж байгаа. Хандив тусламжийг хурдтай хийж хэрэгжүүлсээр байна. Олон улсын байгууллагууд өөрсдөө эрсдлийн судалгааг хийж, төлөөлөгчдөө явуулж газар дээр нь ажилласан. Эхний ээлжинд 10 мянган айл өрхөд хүргэсэн. Мөн дараагийн тусламжийг ч 10 мянган өрхөд хүргэхээр ажиллаж байна.  

 Өнөөдрийн байдлаар нийт 10 сая гаруй мал хорогдсон байна. Харин тусламж хүртэж байгаа хүмүүсийн мэдээллийг ил тод гаргахгүй. Олон улсын аудитын байгууллагаар шалгуулж байгаа. Тийм учраас бид ил тод мэдээллийг хангаж ажиллана. Улаанзагалмайн байгууллага бүх аймагт хүрч ажиллана. Хүмүүнлэгийн тусламж яг эзнээ олж очих ёстой. Тиймээс зарим газруудад иргэдэд бэлэн мөнгийг нь банкуудаар дамжуулан хүргэнэ. Үүнд ч хяналт тавина. Тусламж дэмжлэг үзүүлж байгаа гадны байгууллагуудад талархаж байна” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:300:89a7:2dba:b910:7e4:5d11
6 цагийн өмнө
0
0
Хичнээн их тусламж цуглуулаад сонгуулийн шоунд зарцуулагдаж бнашдээ
Хариулах
2405:5700:311:81b:905e:8332:d33f:f53a
7 цагийн өмнө
0
0
Адилхан нутагт нэг хэсэг малчид малаа хорогдуулаагүй тэднийг төр аймаг тоохгүй давхиад өнгөрөх юм Нөгөө хариуцлагүйн зудыг өөгшүүлээд гадна дотноос их мөнгө өгч урамшуулж байгаа нь илт харагдаж байна Нэгэнт бэлтгэлгүй малаа муутгачихсан малчдад бөөн шар өвс зөөж зардал их гаргалаа тоохгүй юм аа Харин эсэргээрээ гайгүй малаа өргөөд авмар юм Хүний үг сонсохгүй тусалахын тулд ямарч үнээр хамаагүй мөнгө хаяж байна аа Одоо мал өвөлжөөнд халуудаад өт хорхой болох гээд байна
Хариулах
103.9.90.100
8 цагийн өмнө
0
0
ӨВЛИЙН БЭЛТГЭЛЭЭ БАЗААХГҮЙ ЯАСАН. 10 САЯ ТОЛГОЙ МАЛ ХОРГДЛОО . ГАДНААС ГУЙЛГА ГУЙНА. МУНДАГ САЙН БАЙНА ГЭХ ЮМ УУ ..
Хариулах
103.9.90.100
8 цагийн өмнө
0
0
ЭНЭ УЛСАД ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ГЭЖ БАЙДАГ УУ. ЗУНЖИН НАЙР НААДАМ ӨВЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАГДААГҮЙ, ГАНЦ ЧАДДАГ АЖИЛ НЬ ГАДНААС ГУЙЛГА ГУЙХ АЖИЛ. ИЧДЭГГҮЙ ЮМ УУ
Хариулах
103.9.90.100
8 цагийн өмнө
0
0
20 САЯ ТОЛГОЙ МАЛ ХОРОГДВОЛ ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ .
Хариулах
103.9.90.100
8 цагийн өмнө
0
0
ТӨР ЗАСАГ МАЛ АЖ АХУЙН ТАЛААР ТОГТВОРТОЙ БОДЛОГО БАРЬЖ ДОРВИТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БАЙЖ ГАДНААС ГУЙЛГА ГУЙХ АА БОЛИОЧ
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18