Ардчилсан намын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах санал хүлээн авсаар байна

Ц.Цэрэнбадам
Өчигдөр

Улс төрийн нам, эвслүүд 2024 оны сонгуульд өрсөлдөх мөрийн хөтөлбөрөө боловсруулж байгаа билээ. “Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци”-аас Ардчилсан намын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах саналаа өнөөдөр хүргүүлсэн байна.

Уулзалтад Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт, Ардчилсан намын Стратеги бодлого, сургалт судалгааны газрын дарга Г.Дэнзэн, Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга, ҮБХ-ны гишүүн Ж.Энхбат нар оролцож, “Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци”-аас уул уурхай, эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудлууд, цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар танилцуулж, нээлттэй санал солилцлоо.

Тус ассоциаци нь 30 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Эрдэс баялгийн салбар нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, аж үйлдвэрийн 75 хувь, төсвийн орлогын 30 орчим хувь, нийт экспортын 90 гаруй хувийг бүрдүүлдэг улс орны эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, цаашдын өсөлтийг бий болгох тулгуур салбар болоод байна.

“Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци”-аас Ардчилсан намын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах санал хүргүүлэв

Уулзалтын үеэр Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт: Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбар дээр түшиглэж байгаа, тиймд та бүхний ажил хэрэгч саналууд, бодлогын санал, санаачилгууд шаардлагатай байгаа бөгөөд ирүүлсэн саналыг мөрийн хөтөлбөртөө тусгаж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Монголын Уул уурхайн үндэсний ассоциациаас дараах саналуудыг илэрхийлэв.

“Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци”-аас Ардчилсан намын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах санал хүргүүлэв

  • Хайгуулын үйл ажиллагаа сүүлийн 10 жилийн хугацаанд зогсонги байдалтай байна. Цаашид эдийн засгаа тэлэх боломжуудыг бий болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг татах тааз дуусаж байгаа учир хайгуулын ажлыг хийх,

  • Олон улсын дэвшилтэт туршлагуудыг бий болгох, хариуцлагатай уул уурхайн жишгийг бий болгох, хэн дуртай нь ирээд лиценз авдаг биш бодлогын хувьд шинэчлэл хийх,

  • Олборлож байгаа эрдэс баялгаа боловсруулан экспортод гаргах үйлдвэрлэлийг бий болгох,

  • Эрчим хүчний хомсдолын улмаас уул уурхайн салбарын үйл ажиллагаа зогсож байгаа тул Улаанбаатар хотын дулаан, цахилгааны хангамжийн асуудлуудаа шийдэх,

  • Татварын орчин, төрийн өмчийн компани, аж ахуй нэгжүүдийн засаглалыг сайжруулах, төрийн хэвшлийн компаниуд, түүний тодорхой зохицуулалтуудыг зөв хийх хэрэгцээ шаардлага үүсэж байгааг онцоллоо.

“Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци”-аас Ардчилсан намын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах санал хүргүүлэв

Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт: Хайгуулын лицензийг либералчлах боломжийг нь нээж өгөхийг дэмжиж байгаа бөгөөд эрчим хүчний хувьд 100 хувь хараат байх гэрээг монголчуудаар өөрсдөөр нь хийлгэсэн. Эгийн голын цахилгаан станц зэрэг томоохон бодлого тодорхойлж байгаа төсөл дээр улстөрчдийн популизм бий болж үр ашиг бүхий бодлогын шийдлүүд зогсонги байдалд ороод байна гэдгийг онцолжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18