Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангахад дэмжлэг үзүүлэхээр боллоо

Ц.Цэрэнбадам
2024/03/20

Ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийг сурталчлах, сонгогчдод сонгуулийн боловсрол олгох, сургалт, судалгаа явуулах, мэдээллээр хангах чиглэлээр Сонгуулийн ерөнхий хороо “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”-той хамтран ажиллахаар тохиролцсон. Улмаар Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гүенбаатар, “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Чулуундолгор нар 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Санамж бичгийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгуулийн боловсролыг дээшлүүлэх, сонгох, сонгогдох эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, уулзалт зохион байгуулна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх чиглэлээр сонгуулийн хэсгийн хороодын ажилтнуудыг чадавхжуулах, олон нийтэд хүргэж буй зөвлөмж, зааварчилгаа, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, санал авах байрны орчны хүртээмжийг сайжруулах, сонгуулийн хууль тогтоомжид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хэрэгжилтийг тусгуулах, олон улсын болон үндэсний ажиглагчдаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18