Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол залуус эх орондоо ирж байна

О.Шүрэнцэцэг
2024/03/20

2014-2018 онуудад Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компанид программ хангамжийн инженер

2018-2020 онуудад Сингапурын TenX корпорацад Программ хангамжийн ахлах инженер

2020-2022 онуудад Норвегийн Когнит компанид Программ хангамжийн ахлах инженер

 2022-2023 онуудад Сингапур улсын Staderlabs компанид Технологи хариуцсан захирлаар тус тус ажилласан туршлагатай, “Грийн Групп”-ийн Технологийн инноваци хариуцсан захирал Б.Дөлгөөнтэй ярилцлаа.

ТА БОЛ ДЭЛХИЙН МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ЭКСПЕРТ. МОНГОЛ ХҮНИЙГ ДЭЛХИЙД ХЭРХЭН ҮНЭЛЖ БАЙНА ВЭ?

Монгол хүний оюун ухаан технологийн салбарт зориулагдсан мэт санагддаг. Миний хувьд МУИС-ийн Мэдээлэл технологийн сургуулийг төгсөөд аз хувь тохиолоор БНСУ-ын Самсунг электроникс компанид программ хангамжийн инженерээр Монголоос шууд уригдаж орсон анхны Монгол хүн болсон. Сөүлийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран хиймэл оюун ухаанаар дүрс таних технологийг бүтээж, одоо дэлхий даяар олон сая бүтээгдэхүүн дээр ашиглаж байгааг харахад сайхан байдаг. Дараа нь Сингапурын TenX компанид ахлах инженерээр ажиллаж, VISA болон Mastercard network-д суурилсан Европ болон Зүүн азийн олон сая хүнд хүрсэн бүтээгдэхүүний core system-ийг ахлан хөгжүүлсэн. Мөн 2022 он хүртэл Норвегийн Cognite AS компанид ахлах инженерээр ажиллахдаа Норвегийн анхны тэрбум ам.долларын unicorn startup-ийг үүсгэж, олон улсын уул уурхай болон газрын тосны томоохонд тооцогдох Saudi Aramco, Aker болон BP гэх мэт компаниуд өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна. 2023 оноос эхлэн StabeLab компанид Технологи хариуцсан захирлаар ажиллаж, Web3 технологи ашиглан нийт 713 сая долларын TVL буюу удирдлагыг анхнаас нь хөгжүүлж дэлхийн хаанаас ч ашиглах боломжтойгоор бүтээсэн. Одоо дэлхийд алдартай Uniswap, Maker, Lido зэрэг компаниудад монголоосоо залуусаа  ам.долларын цалинтай, зайнаас ажиллах боломжийг олгож байна. 

ТАНЫ ХУВЬД ИЙМ АМЖИЛТ ГАРГАХ АМАРХАН БАЙСАН МЭТ СОНСОГДЛОО.

Солонгос, Сингапур  зэрэг улсуудад долоо хоногт 70 цаг ажиллаж, оффис дээрээ амьдарч, өгсөн үүрэг даалгаврыг хамгийн хурдан дуусгаж бусадтайгаа өрсөлддөг байсан. Харин Норвегид ажиллаж амьдрахаар болоход өмнөх дадлаараа ажлаа гялалзуулж дуусгаад өөрийгөө мундаг байна гэж бодтол нэг өдөр дарга маань ажлаа яарч бус тайван, махарч бус мэдэрч хийгээрэй гэж хэлсэн юм. Хэдий миний насан туршдаа баримталж ирсэн зарчимтай зөрчилдөж байсан ч хэлснээр нь 1 өдөрт хийдэг ажлаа 7 хоног сунгаж хийсээр хэдэн сар өнгөрөөд харахад гараас минь цөөхөн ч гэсэн маш чанартай ажлууд гарсан байсан. Энэ бол үнэндээ шаардлагатай үедээ үйлдэл үзүүлдэг Daoism-ийн Wu Wei гэдэг философи байсныг дараа нь мэдсэн. Энэ зарчмыг зөвхөн ажилдаа төдийгүй амьдралдаа хэрэгжүүлж, эхнэртэйгээ өдөр бүр хамт далай ширтэж, кофе уунгаа 2-3 цаг чимээгүй суух зэргээр амьдралын таашаалыг илүү мэдрэх болсон. Амьдралаа ийнхүү удаашруулснаар, би ажилдаа илүү том цар хүрээтэй, чанартай үр дүн гаргах эхэлсэн юм.

ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ МОНГОЛЧУУДАД ЯМАР БОЛОМЖИЙГ БИЙ БОЛГОЖ БАЙГАА ВЭ?

Хиймэл оюун ухаан болон блокчэйн бол яах аргагүй дараагийн 10 жилийг тодорхойлох технологийн хувьсал мөн. Монголчууд бид олон зүйлээр дэлхийгээс хоцорсон ч энэ технологийн салбар бидэнд яг ижил гараанаас хөгжих боломжийг олгож байгаа. Зөв хүмүүстэйгээ нийлсэн бол уламжлалт арга барилаас шинэ үеийн технологийн бизнест хөл тавих нь амжилтын 30 хувь гэсэн үг юм. Технологийн салбар залуучуудад өндөр цалинтай ажлын байрууд олгоод зогсохгүй, Дэлхийгээс ам.доллар авчрах асар том зах зээл болоод байна. Монгол улс энэ салбарт хөрөнгө оруулалт хийж эхэлсэнтэй холбоотойгоор дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч байгаа над шиг залуус эх орондоо эргэн ирж, мэдлэг туршлагаа зориулах нөхцөл бүрдэж байна.

ТА ЯГ ОДОО ЯМАР ТӨСӨЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Яг үнэндээ надад  маш олон сонголтууд байсан. Гэхдээ зөвхөн мөнгө бус Монголд үүсээд байгаа бэрхшээлүүдийг шийдэх ажлыг барьж авах бодолтой байхад “ГРИЙН ГРУПП”-ээс дэлхийн хэмжээний платформыг Монголд хөгжүүлэх АВА төслийн багт нэгдэхийг урьсан нь анхаарал маш их татсан.

Энэ сарын 22-нд нээлтээ хийх АВА платформ нь:

  •  Хэрэглэгч болон жолооч төвтэй “Метрополис” хотод зориулсан нарийвчилсан технологийн хөгжүүлэлтүүдийг хийсэн. Энэхүү технологийн хөгжүүлэлтүүд цаашид тасралтгүй хийгдэж монгол хүний бүтээмжийг нэмэгдүүлэх,
  • Монголдоо төдийгүй цаашид олон улсын жишиг нөү хауг интеграцчлал хийх боломжтойгоор хөгжүүлэн, бүх  хүнд зориулсан, бүгдийг багтаасан тээврийн хэрэгслийн цогц платформыг бид бий болголоо АВА. 

ABA Mongolia хэрэглэгчийн апп татах линк: https://onelink.to/fcvtaz

ABA Driver жолоочийн апп татах линк: https://onelink.to/pxv8nt       www.aba.mn

7202-2222


0
angry
0
care
1
haha
0
liked
4
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 10 минутын өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 36 минутын өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 42 минутын өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 20 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 20 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 20 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27