Г.Дамдинням: Гурилын үнийг буулгах ёстой ч цаана нь тариаланчдаа яаж хамгаалах вэ?

О.Шүрэнцэцэг
2024/03/19

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням гурилын үнийн өсөлтийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Ард түмний амьдрал хүнд байгаа үед гурил, хивгийг импортоос чөлөөлөх хуулийн төсөл орж ирж буйг дэмжиж байна. Тойргоороо явж, ард иргэдтэй уулзахад гурилын үнэ дээр маш их гомдол тавьж байна. Нөгөө талдаа тариаланчидтай уулзахад гурилын үнийн өсөлтөөс авч байгаа нь бага, үйлдвэрүүдэд орлого ашиг нь явчхаж байгааг ярьж байна. Тариаланчдыг гурилын үйлдвэрээс тусдаа харах ёстой юм билээ.

Импортын татвараас чөлөөлөхөөр баахан хямд гурил, хивэг орж ирнэ. Энэ бол ард түмэн, малчдад хэрэгтэй. Гэхдээ цаана нь тариаланчдаа яах вэ? Гурилын үйлдвэрүүд энэ дээр 4-5 нугалсан ашиг хийж байгааг Засгийн газраас гаргасан тоо баримтаас харлаа. Тиймээс тариаланчдаа яаж хамгаалах вэ? Тариаланчдынхаа халуунд халж, хүйтэнд хөрж ургуулсан тариа будааны үнэ хэцүү байдалд орно шүү.

Энэ хүмүүс зээл авч эргэлтэд оруулах хэрэгтэй болно. Энэ хүмүүсээ яаж дэмжих вэ? Бусад улс орнууд тариаланчдадаа татаас өгөөд явдаг юм билээ. Хоёрдугаарт, тариаланч, ногоочидтойгоо уулзахад гурван хувийн зээлийг хоёр жилийн хугацаатай болгож өгсөнд нэлээд ам сайтай байсан. Энэ зээлээ үргэлжлүүлэх үү?

Одоо буцаад таван хувь болоод өсчихсөн юм байна? Энийг таван жил болгоод хүүг нь бууруулах хүсэлт тавьж байна. Энэ талаар ЗГ ямар бодлого хэрэгжүүлэх вэ?” хэмээн асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн байна. 


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
210.105.85.22
7 цагийн өмнө
0
0
chamaig bugdiig ni hamgaalah uhaan garga gej songoson bolohoos, yah be yah be geed hutsahiig hen ch chadna sh dee mal mini
Хариулах
158.59.146.30
Өчигдөр
0
0
tarialanchdad nuluuluhgui, ur taria hudaldaj avdag uls turchdiin guriliin uildveruudiin ezed booj uhchih geed bna, burilar buteegdehuun uildverlej het undur uneer zaragchid book uhchih geed bna, irgediin era ashig negdugeert baih uchirtai
Хариулах
2405:5700:300:89a7:2dba:b910:7e4:5d11
Өчигдөр
0
0
МАНын хулгайч нар өөрсдийн зуурсан бантангаа яаж шийдэхэд толгой нь хүрэхчгүй
Хариулах
2405:5700:310:eb58:acb4:a23c:1ebd:5c1
2024/03/20
0
0
Энэ зээл жижиг тариаланчдад олддоггүй Нөгөө ногоочдын ургац хураасны тонн тутамд 100000 төг олгоно гэсэн худлаа ингэж л тоглоод байна Үүнийгээ тайлбарламаар байна
Хариулах
192.82.92.150
2024/03/20
0
0
гурилын үнэ өндөр бгаа учраас буулгах сайхан боломж байна шд
Хариулах
122.201.31.144
2024/03/20
0
0
Битгий хуц. Малчид гэж нэг айхтар дээрэмчид дээр нэмэгдээд тариаланчид гэж луйварчдыг бас харж үзэх юм болж байна уу. Больж үз.
Хариулах
66.181.168.199
2024/03/20
0
0
Гурилтай хоол хийж иддэг энгийн ард иргэдээ яаж хамгаалах вэ
Хариулах
202.126.91.68
2024/03/19
0
0
Толгойгоо ажлуул!!!
Хариулах
202.126.91.15
2024/03/19
0
0
За битгий солиор чи муу
Хариулах
202.126.88.70
2024/03/19
0
0
Олонхи бодо
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18