МҮЭХ-ны удирдлагууд АН-ын удирдлагын багт 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах иргэдийн саналыг хүргүүлж санамж бичигт гарын үсэг зурлаа

О.Шүрэнцэцэг
2024/03/19

"Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо"-ноос Ардчилсан намын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах санал хүргүүллээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ардчилсан намын Стратеги, бодлого, сургалт судалгааны газрын дарга Г.Дэнзэн, Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга Ж.Энхбат нар оролцож монголын нийгэм, эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудаар нээлттэй санал солилцлоо. 

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос засаглалыг сайжруулах, эдийн засгийн хүртээмжийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цалин орлогын хэмжээг нэмэгдүүлэх, ажилчдын хөдөлмөрлөх эрхийг хангах, нийгмийн хамгааллыг сайжруулах, баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох гэсэн үндсэн 7 чиглэлд 41 зүйл заалт бүхий саналыг Ардчилсан намын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгуулахаар Ардчилсан намын удирдлагуудад хүлээлгэн өглөө. 



Тус холбооны зүгээс дараах саналуудыг тусгаж байна; 

1. Төрийн албаны тогтвортой байдлыг хангах, сонгуулийн үр дүнгээр засгийн эрх авсан тохиолдолд улс төрийн албан хаагчдаас бусад төрийн алба хаагчдыг халж, солихыг хориглох, төрийн алба нь иргэдэд хүнд сурталгүй, ил тод хүртээмжтэй байлгах бодлого баримтлан ажиллах, 

2. Далд эдийн засгийг ил болгох, татварын үр ашигтай бодлого боловсруулж, татварын зувчуулалыг арилгах, олон нийтийн оролцоо, хяналтыг ханган шилэн, ил тод ажиллагааг бий болгох, 

3. Эдийн засгийн бодлоготой уялдуулан үйлдвэржилтийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, тогтвортой ажлын байрыг хөрөнгө оруулалтаар дэмжих бодлого явуулж, ажилгүйдлийн түвшнийг 5-аас доошгүй хувиас хэтрүүлэхгүй байх гэх мэтчилэн нийгэм, эдийн засгийн олон талт асуудлуудыг тусгаж, монгол хүний ажиллаж, хөдөлмөрлөх эрхийг хангахад ямар бодлогууд дутагдалтай байгаа, цаашид хэрхэн бодлогоор дэмжин ажиллах талаар танилцууллаа. 

Ардчилсан намын удирдлагуудын зүгээс Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны эрх ашгийг тууштай хамгаалах, ирүүлж буй саналуудыг мөрийн хөтөлбөртөө тусгахаа илэрхийллээ. 

Ардчилсан нам 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө мэргэжлийн байгууллага, холбоод, салбар, салбарын экспертүүдийн бодлогын шийдэл, саналуудыг тусгахаар ажиллаж байна.



0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18