Зуднаар бүх малаа алдсан малчин өрх 342 байна

О.Шүрэнцэцэг
2024/03/19

Энэ сарын 14-ны байдлаар малын хорогдол 4.7 саяд хүрсэн нь нийт малын 7.3 орчим хувийг эзэлж байгаа талаар Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өнөөдрийн /2024.03.19/ мэдээлэлдээ онцлов. 

Сүхбаатар аймагт малын хорогдол хамгийн их буюу 1.3 сая байгаа аж. Зудын нөхцөл байдалд 10 хоног тутам үнэлгээ хийж байгаа бөгөөд маргааш шинэчлэгдэх ёстой. Өмнөх мэдээллээр 10 аймгийн 37 сум төмөр, 16 аймгийн 130 сум цагаан зудтай гэж үнэлэгдээд байна. 

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа малчдадаа эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд онцгойлон анхаарч байгаа. Энэ хүрээнд, отроор яваа 4773 хүнд нийт малчин өрхийн 63 мянган иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж 241 малчин өрхөд эмийн багц хүргүүлээд байна. 

Малаа 100 хувь алдсан 342 малчин өрх байгаа юм. Харин 2257 айл нийт малынхаа 70 буюу түүнээс дээш хэсгийг алджээ. Тиймээс малчин иргэддээ сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хэрхэн малжуулах асуудалд тооцоо судалгаа гаргаж, анхаарал тавин ажиллаж буйгаа мөн мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.188.16
2024/03/19
2
0
залхуучууд малынхаа хороо хэвтэрийг хуурай бууцаар сэлгэж сэврээхгүй дулаан хэвтэргүй гэдэс ходоод нь дундуур малын хашаа хороо бхгүй юм чинь яаж мал нь бүрэн онд орох вэдэ
Хариулах
202.126.91.15
2024/03/19
2
0
Зажилдгийн гэрт хоолгүй залхуугийн гадаа түлшгүй гэж өөрсдийнх нь буруу шүүдээ хувийн өмчийг засаг гэрт нь очиж хариулж тэжээх болж байна уу
Хариулах
103.212.162.113
2024/03/19
0
0
Нэг аймгаас 3500 арван аймгаас 35 мянган өрх малгүй болно. Малын тэжээл тариулах хэрэгтэй. 3-5 жилд алдсан малаа олж авна. Цаашдаа нэг ч малаа алдахгүй тэжээлийн баазтай болно.
Хариулах
2405:5700:300:89a7:2dba:b910:7e4:5d11
2024/03/19
0
0
Малчид маань бохир хотод ирж амьдрахгүй байхоо хамгийн их стресстэй хот бол монголын нийслэл Улаанбаатар шүү малчдаа
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18