ЦУОШГ: Гуравдугаар 22-нд баруун, 23-нд төв, зүүн аймгийн нутгаар цасан шуурга шуурна

О.Шүрэнцэцэг
2024/03/19

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг өнөөдөр ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал танилцуулав.

Тэрбээр "Ойрын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 19, 20-нд ихэнх нутгаар дулаарна. Гуравдугаар сарын 21, 22-нд баруун аймгуудын нутаг, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Эдгээр бүс нутгаар цас орох ч агаарын температур буурахгүй, нутгийн зүүн хэсгээр дулаан байна.

Гуравдугаар сарын 23-нд төв, зүүн аймгуудын нутгаар цас орж цасан шуурга шуурна.

Гуравдугаар сарын 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар цас орно.

Гуравдугаар сарын 25-нд говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Гуравдугаар сарын 26-нд нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна.

22-нд баруун аймгуудын нутгаар, 23-нд төв, зүүн аймгуудын нутгаар цасан шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээр байна. Иймд энэ өдрүүдэд уг чиглэлд явах гэж байгаа иргэд аюулгүй байдлаа хангахыг зөвлөе.

Мөн 24-нд Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар ахиу хэмжээний цас орох тул орон нутгийг зорих иргэд анхаарна уу.

Гуравдугаар сарын 23, 24-нд ихэнх өмнөх өдрөөсөө -5...-10 градусаар хүйтэрч, 25-наас дулаарна.

Өнөөдөр өглөөний байдлаар Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын хойд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн нутаг бүхэлдээ, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр цасгүй болсон байна.

Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутгаар алаг цоог цастай.

Цасан бүрхүүлийн зузаан нэмэгдээд 44 см болсон байсан бол өнөөдөр өглөөний байдлаар хамгийн их нь Увсын Түргэн сум 40 см, Хяргаст 39 см, Улаангом, Зүүнговь, Давст суманд 30-34 болж, багасжээ.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар агаарын температур нэмэх градус руу орж, говийн бүс нутгаар +13...+18 хэм дулаарах тул шар усны үерээс сэрэмжлүүлж байна" хэмээн мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:300:c603:2e7d:1cc1:2409:fb2e
2024/03/19
0
0
ЫёяЫөё,,б,бёы,,c c,,,
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18