Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна

О.Шүрэнцэцэг
2024/03/19

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай үүссэн өмчийн маргааны асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт тус байршилд ажилласан. Тухайн үед тэрбээр уг асуудлаар тус компанийн удирдлагатай уулзаж, хуулийн баг гарган ажиллуулна гэдгээ мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Хотын дарга болон Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваатай уулзлаа. 

Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх 38.6 га талбайтай байсан хэдий ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлджээ. Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд газрыг бусдад эзэмшүүлж, 6000 айлын орон сууц бариулсан байдаг. Түүнчлэн нийслэл тухайн байгууллагын 49 хувийг эзэмшдэг ч 2008 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хотод хуваарилсан байна.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тус хүрээлэнгийн мэдэлд анх 38.6 га газрыг спортын зориулалтаар олгосон ч өнөөдөр 12.6 га газар үлдээд бна. 2007 оноос 2017 оны хугацаанд 26 га газрыг нь бусдад шилжүүлж өгчээ. Үүний үр дүнд өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнг тойроод 6000 айлын орон сууц баригдаад байна. Үүнээс гадна 2008 оноос өнөөдрийг хүртэлх “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-иас хүртэлх хугацаанд нийслэлд 32.7 сая төгрөгийн ногдол хуваарилсан байгаа юм. Ийм байж болохгүй. Тиймээс газар шилжүүлэх захирамж гаргасан нийслэлийн үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна. Мөн газар шилжүүлж аваад барилга барьсан компаниудаас өнөөдрийн үнэлгээгээр газрын дуудлага худалдааны анхны үнийг ирэх тавдугаар сарын 1-ний дотор нөхөн төлүүлнэ. Компаниуд татгалзсан тохиолдолд мөн АТГ-т шалгуулна. Эзэд нь бүгд бидний таних хүмүүс. Тийм учраас газар шилжүүлж авсан эздүүд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай ямар тохироо хийснийг ч давхар шалгуулна” гэдгийг онцлов.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Та бүхэн өнгөрсөн хугацаанд хуулийг уландаа гишгэж, түмний мэдэлд байх ёстой Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг бусдад шилжүүлж, барилгажууллаа. Нийслэлээс жил бүр цэнгэлдэх хүрээлэнд засвар хийдэг. Гэтэл тус байгууллага нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж, олсон орлогоосоо нийслэлд ногдол хуваарилдаггүй. Нийслэлийн төсвөөр тохижуулсан талбайг дур мэдэн хашаалж, төлбөртэй зогсоол болгосон. Түүнээс гадна анх нийслэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг эзэмшдэг байсныг 49 хувь болгосон, улмаар 2007 онд Т.Нямдаваа нь хүрээлэнг 100 хувь эзэмшдэг хэмээн бүртгүүлж, газраас нь хууль бусаар шилжүүлж эхэлсэн. Тиймээс нийслэл Төв цэнгэлдэх хүрээлэнг өмчдөө буцаан авах ёстой гэдгийг хэлье. Тийм учраас өнгөрсөн хугацаанд тухайн байгууллагын олсон орлогод шалгалт оруулж, хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авна” гэв.

Мөн шилэн данс хөтөлдөггүй, үндсэн хөрөнгийн өөрчлөлтийн талаарх бүртгэл байхгүй зэрэг зөрчлийг арилгуулахаар төлөөлөн удирдах зөвлөлд өөрчлөлт оруулж, хяналт тавихыг үүрэг болголоо. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан арга хэмжээ, тэдгээрийн түрээсийн төлбөрт төлсөн төлбөрийн талаарх мэдээллийг цуглуулж эхэлсэнийг онцлоод “Газраас бусдад шилжүүлсэн зөрчлөөс гадна барилга барьсан компаниуд болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагуудын хооронд ямар хэлэлцээр байсныг хуулийн байгууллагаар шалгуулна. Мөн газар авч, барилга барьсан хүмүүсээр газрын дуудлага худалдааны анхан шатны үнийг төлүүлнэ” гэв.

Ташрамд, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газраас дараах шийдвэрүүдийг үндэслэн бусдад шилжүүлсэн байна.  Үүнд:

  1. Нийслэлийн Засаг даргын 2005.09.26-ны өдрийн 399 дүгээр захирамжаар нэр бүхий долоон иргэн болох А.Дариймаа, С.Жалан-Аажав, Б.Батбаяр, Б.Баярмаа, А.Сарантуяа, Э.Жаргалан, Э.Батзаяа нарт нийт 3500 ам метр газрыг амины сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн. Одоогоор газар дээрээ хашаа барьсан. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/572 дугаар захирамжаар “Аалба мундо” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэн, 3697 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
  1. Нийслэлийн Засаг даргын 2007.09.03-ны өдрийн 397 дугаар захирамжаар “Рапид харш” ХХК-д 40.000 ам метр газрыг Үйлчилгээ, орон сууц, конторын зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн бөгөөд тус газраас 20.000 ам метр газрыг Нийслэлийн Засаг даргын 2008.08.25 оны 379 дүгээр захирамжаар тус зориулалтаар “Бумбын шовх” ХХК-д шилжүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2017.04.14 оны А/243 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацаа сунгасан, 2019 оны 03 дугаар сарын  18-ний өдөр ДХАҮ төлөх график байгуулан урьдчилгаа 100 сая төгрөг төлсөн ч гэрээ байгуулснаас хойш мөнгө төлөөгүй байна.
  2. Нийслэлийн Засаг даргын 2008.09.05-ны өдрийн 415 дугаар захирамжаар орон сууц конторын зориулалтаар эзэмшүүлэхээр 27500 ам метр газрыг эзэмшүүлэхээр “Урбанлэнд” ХХК-д 8000 ам метр газрыг ашиглуулахаар “Модерн таун” ХХК-д, 10.000 ам метр газрыг “Хаусинвест” ХХК-д тус тус шилжүүлсэн байна. “Модернтаун” ХХК-нд шилжүүлсэн газар дээр орон сууцны хотхон баригдсан байна.
  3. Нийслэлийн Засаг даргын 2009.07.29-ний өдрийн 394 дүгээр захирамжаар Үйлчилгээ, орон сууцны зориулаалтаар эзэмшүүлэхээр 40.000 ам метр газрыг “Беллвьюпропертис” ХХК, иргэн Л.Даваахүүд 6000 ам метр газрыг тус тус шилжүүлсэн.  “Беллвьюпропертис” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015.06.29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар “Апартмент Кей эйч” ХХК-д 7951 ам метр газрыг эзэмшүүлэхээр шилжүүлсэн бөгөөд тус хоёр газар дээр орон сууцны хотхон баригдсан байна.
  4. Нийслэлийн Засаг даргын 2009.12.14-ний өдрийн 672 дугаар захирамжаар Үйлчилгээ, орон сууц, конторын зориулалтаар эзэмшүүлэхээр “Биг кастел” ХХК-д 5000 ам метр, “Мөнх-Улз” ХХК-д 5000 ам метр газрыг тус тус шилжүүлсэн байна. Одоо тус газар дээр орон сууц баригдсан байна. НЗД-ын 2013.12.04-ний өдрийн А/1142 дугаар захирамжаар “Мөнх-Улз” ХХК эзэмшлийн 5000 ам метр газраа “Монаса” ХХК-д шилжүүлсэн байна.
  5. Нийслэлийн Засаг даргын 2011.02.08-ны өдрийн 114 дүгээр захирамжаар Орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр 8000 ам метр газрыг “Мөнхсан” ХХК-д шилжүүлсэн. Тус компани Нийслэлийн Засаг даргын 2016-А/283 захирамжаар хугацаагаа сунгасан байна.
  6. Нийслэлийн Засаг даргын 2015.06.29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар Биеийн тамир, спорт зориулалтаар эзэмшүүлэхээр 4551 ам метр газрыг “Ар Ви Жи Эйч” ХХК-д эрх шилжүүлсэн байна. Тус компани газар дээрээ ямаг нэгэн үйл ажиллагаа яваалаагүй, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/394 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/552 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт 3699 ам метр, 798 ам метр газруудыг тус тус 15 жилийн хугацаатай  эзэмшүүлсэн.
  7. Нийслэлийн Засаг даргын 2017.06.29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар “Зүүн тариа” ХХК-нд Биеийн тамир, спорт зориулалтаар 891 амметр газрыг шилжүүлснийг Нийслэлийн Засаг даргын 2017-А/741 захирамжаар  Биеийн тамир, спорт зориулалтыг Контор болгон өөрчилж, газрын талбайн хэмжээг 610 ам метр болгон өөрчилсөн байна. Нийслэлийн Засаг даргын 2021-А/67 захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/139 дүгээр захирамжаар Авлигатай тэмцэх газарт 850 ам метр газрыг эзэмших эрх олгосон.

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
1
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.94
2024/03/19
0
0
Үе үеийн дарга нэртэй өлөн хулгайчдаа хариуцлага тооцож чадлаа юу. Сүр данзангууд попрох гэж
Хариулах
Шинэ мэдээ
Ж.Энхжаргаланг шүүгчийн захирамжийн дагуу өчигдөр 19.00 цагийн үед суллажээ  19 минутын өмнө
Х.Нямбаатар:ДЦС-3 -ын ослын улмаас зарим байршилд дулааны ачаалал 15 хувь буурах эрсдэл үүслээ 27 минутын өмнө
Нарны гүүрний баруун талын туслах авто замаас Вокзалын автобусны буудал хүртэлх замыг нээлээ 33 минутын өмнө
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 1 цагийн өмнө
Улаанбаатарт 21 градус дулаан байна 1 цагийн өмнө
Улсын Гуравдугаар төв эмнэлэгт тархины гүний байрлалтай хавдруудын мэс засал эмчилгээний технологи нутагшиж байна 15 цагийн өмнө
БНПУ-ын эмийн агентлагийн ерөнхийлөгч Монгол Улсад айлчилж байна 18 цагийн өмнө
Тариалалт 54.4 хувийн гүйцэтгэлтэй байна 19 цагийн өмнө
Эрчим хүчний алдагдлыг ажилчин амь насаараа үүрч байна 20 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо 22 цагийн өмнө
Гадаад валютын нөөц 3.0 хувиар өссөн байна 22 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээний 20 чиглэлийн цагийг урагшлуулжээ 22 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тоо цөөрч байна 22 цагийн өмнө
Энэ жилийн наадмаар 10-17-ны өдрүүдэд амарна 23 цагийн өмнө
​Бээжин-Улаанбаатар чиглэлийн 23-р галт тэрэг Улаанбаатар өртөөнд иржээ 23 цагийн өмнө
​Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 5309 хүрчээ Өчигдөр
ОХУ шинэ журмаар хилээр нэвтрүүлнэ Өчигдөр
Нийслэлд 321 мянган цэцэг тарина Өчигдөр
Сурагчид: Зуны амралтаараа дутуу нойроо нөхнө Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Залгаа 2 гэр шатаж, бага насны 4 хүүхэд галд өртөж нас баржээ Өчигдөр