Хархорум хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалын сонгон шалгаруулалт зарлалаа

Ц.Цэрэнбадам
2024/03/18

Шинэ Хархорум хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа.  Энэ талаар Ерөнхийлөгчийн зөвлөхүүд болон Хархорум хотын бүтээн байгуулалтын захиргаанаас мэдээлэл хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир:

Шинэ Хархорум хотыг бүтээн байгуулах тухай асуудлыг юу гэж ойлгох вэ. Их эзэн богд Чингис хаан 1220 онд зарлиг гарган, Хархорум хотыг байгуулах зарлигийг гаргаж байсан түүхтэй. Тэгээд Өгөөдэй, Гүюг, Мөнх хаан зэрэг бусад хаадууд энэ ажлыг үргэлжлүүлсэн. Бид бол Чингис хааны зарлигийг энэ цаг үед үргэлжлүүлж, биелүүлж байгаа хэрэг юм. Тэртээ 1220 онд Чингис хаан ийм зарлиг гаргаж байсныг нэг бодож үзээрэй. Энэ цаг үед бид энэ үйл хэргийг үргэлжлүүлэх үүрэгтэй. Өнөөдрийн Монгол Улсын нутаг дэвсгэр тэр дундаа Орхоны хөндийд төрт улсаа байгуулж байсан олон нүүдэлчин үндэстэн, ард түмний чухал газар орон.

Орхоны хөндий гэдэг нь энэ газар нутаг дээр оршиж байгаа төрт улс, өнөөдрийн бидний ойлгодгоор төрөө тунхаглаж, тусгаар тогтнолоо баталгаажуулж, дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрүүлэхийн тулд нийслэлээ байгуулж байсан.

Бид олон мянган жилийн түүхээ баримтлан Хархорум хотоо сэргээн байгуулах учиртай юм. Тухай цагтаа Хархорум хот дэлхийн нийслэлийн хэмжээнд байсан. Өнөөдөр бид дэлхийн түүхэнд тодоор бичигдэн үлдсэн газар орноо сэргээж, ирээдүйн хөгжил цэцэглэлтийг холбон хөгжүүлэх хэрэгтэй.


 


0
angry
0
care
2
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
203.91.115.55
2024/03/19
0
0
Эхлээд зам , шугам хоолойнуудаа барьсны дараа хотоо байгуулдаг юм .Зүүдэлж сэрээд 500 000 хүнтэй Хархоринг байгуулдаггүй л байхгүй юу
Хариулах
202.126.88.78
2024/03/19
0
0
Зургын төсөл нь дундаа хөшөөтэй тойрог маягын хот байх юм гэнээ.Жинхэнэ тугжирлын хот байгуулах юм байхоо
Хариулах
2405:5700:303:97a1:8066:89c7:8182:c516
2024/03/18
0
0
Ха ха ээлжит попрол гэж
Хариулах
202.126.91.68
2024/03/18
0
0
Солиорсон юм уу, нэг л олон улсын тендер зарласан хумуус. Еерсдее мулгуу, яанадаа
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18