Хаваржилт хүндэрсэн 11 аймгийн 12 сумдад түргэний шинэ машин гардуулав

Ц.Цэрэнбадам
2024/03/11

Зудын эрсдэлийг бууруулах, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд зудын хүндрэлтэй байгаа орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор Засгийн газрын 63 дугаар тогтоолоор өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагуудад туулах чадвар сайтай, эмнэлгийн зориулалттай түргэн тусламжийн 60 автомашин худалдан авахаар батлагдсан.

Уг тогтоолыг хэрэгжүүлж эхний ээлжинд Эрүүл мэндийн сайдын А/104 дугаар тушаалаар 11 аймгийн 12 сумын Эрүүл мэндийн төвийг туулах чадвар сайтай түргэн тусламжийн машинтай болголоо. Ээлж дараатайгаар худалдан авалтыг зохион байгуулж ойрын хугацаанд 60 суманд шинэ машин олгоно.

Түүнчлэн ЭМЯ энэ онд багтааж түргэн тусламжийн машины парк шинэчлэлийг үргэлжлүүлэн нийт сумын 50 хувийг шинэ машинтай болгохоор ажиллаж байгаа бөгөөд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд сумын эрүүл мэндийн төвүүдэд туулах чадвар сайтай, эмнэлгийн зориулалттай 75 автомашиныг 2024 оны есдүгээр сард нийлүүлэхээр төлөвлөөд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18