ШӨХТГ: Улс хоорондын хил дамнасан хэрэглэгчийн гомдлыг барагдууллаа

Ц.Цэрэнбадам
2024/03/11

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар /Korean Consumer Agency/-тай 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан чиг үүргийн хүрээнд идэвхитэй хамтран ажилладаг билээ. БНСУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газраас тухайн улсын иргэний өргөдлийг уламжлан ирүүлснийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгчийн хохирлыг барагдууж, шийдвэрлүүллээ.

Тодруулбал, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэний өргөдөлд дурдсанаас үзэхэд Монгол Улсад аялах зорилгоор “МИАТ” ТӨХК-ийн ICN (Инчон) – ULN (Улаанбаатар) чиглэлд хоёр талын нислэг захиалж, төлбөрт 680.337 воныг төлсөн ч дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын дэгдэлтийн улмаас нислэгийн захиалга цуцлагдсан ч тодорхой бус шалтгааны улмаас нислэгийн тийзийн төлбөр буцаан олгогдоогүй байдаг.

 Тэгвэл БНСУ-ын иргэний өргөдөлд дурдсан дээрх асуудлыг “Ковид-19” цар тахлын дэгдэлт буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн хүндэтгэн үзэхүйц байдлыг харгалзан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх шаардлагыг хүргүүлсэн бол “МИАТ” ТӨХК-иас 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01/504 дугаартай албан бичгээр тухайн иргэний төлбөрийн буцаалтыг хийж, хэрэглэгчийн гомдлыг барагдуулсан талаар мэдээлэл ирүүлжээ. Мөн БНСУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагаас хоёр орны хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн хариу захидал ирүүлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18