УОК: Сүхбаатар аймаг 1 сая гаруй малын хорогдолтой байна

Ц.Цэрэнбадам
2024/03/11

Улсын онцгой комиссоос зудын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг өглөө. 

УОК-ын нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ:

-Хамгийн өндөр малын хорогдолтой аймаг Сүхбаатар байна. Зудын үнэлгээг хамгийн сүүлд хоёрдугаар сарын 29-нд шинэчлэн гаргасан. Хэнтий, Дорноговь, Төв, Архангай, Дундговь зэрэг аймгууд малын хорогдол ихтэй байгаа. Тиймээс зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа билээ. Одоогийн байдлаар хаагдсан зам, давааг нээх, өвс, тэжээлийг малчдад хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар УОК-т 45 иргэн, 26 аж ахуй нэгж, 61 төрийн байгууллага, 26 төрийн бус байгууллага, нэг гадаадын иргэнээс 3.1 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив, нэг иргэн, есөн аж ахуй нэгж, долоон төрийн бус байгууллагаас 700 мянга гаруй төгрөгийн бараа материал ирсэн.

Аймаг, сумдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг мөн эмч, мэргэжилтнүүд шуурхай үзүүлж явуулаар ажиллаж байна. Зудын эрсдэл өндөр аймаг, сумдад эмнэлгийн болон бусад тусламжийн баг ээлжээр ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
124.158.65.58
2024/03/11
0
0
Өндөр малын хорогдол гэж энэ этгээд юу донгосоод байгаа юм болдоо. Тэмээ адуу үхэр тэргүүтэй өндөр мал нь үхээд хонь ямаа мэт намхан мал нь үхэхгүй байна гэсэн үг үү. Албан яриандаа үгээ зөв сонгон хэрэглэж чаддаггүй энэ нөхөр чинь нэг л өдөр гэнэтхэн ОБЕГ-ын цонхорр нь Ерөнхий сайдаар крандуулж орж ирээд л УОК-ын нарийн бичгийн даргын ширээн дээр гараад суучихсан гамшгийн талаар А-гүй бантан этгээд шүү дээ. Одоо л жихэнэ зэс цухуйж байна даа.
Хариулах
2405:5700:300:ced1:68dd:e705:9d11:bda4
2024/03/11
0
0
Энэ хүн чинь хуульч мөрдөн байцаагч биздээ яахаараа тэс өөр онцгой байдын газарт дарга болоод малын хорогдол цаг агаар яриад явж байдаг билээ тэс өөр мэргэжил биздээ
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18