Зам гаргагч бүтээжээ

Ц.Цэрэнбадам
2024/03/10

Зудын гамшигт нэрвэгдсэн малчдад туслах аяныг УБТЗ-ын хамт олон манлайлж, тус нийгэмлэг анхлан УОК-т 500 сая төгрөгийг хандивласан. Замын удирдлага УОК-т уг хандивыг гардуулж өгөхдөө  байгалийн гамшгийг даван туулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. 

Улс орон даяар цас зуд ихтэйгээс зам даваа хаагдаж, малчны хотонд очих боломжгүй байгаа тул “УБТЗ” ХНН Онцгой байдлын газруудад цас ярж зам гаргагч хийж өгөхөөр ажиллаж байна. Зам гаргагчийн эхний загварыг УБТЗ-ын Төв засварын үйлдвэр хийснээ Улсын Онцгой комиссын гишүүдэд танилцууллаа. Энэхүү төхөөрөмжийг машины араас чирж явах бөгөөд 500 кг жинтэй юм. Үйлдвэрийн дарга Д.Ариунбаатар “Цаашид хэрхэн сайжруулж, нэмж юу хийх шаардлагатайг УОК-ынхон маань хэлж тохирвол манай зохион бүтээгч инженер, ажилчид маань хоёр хоногт нэгийг үйлдвэрлэх боломжтой” гэлээ. УОК-ыг төлөөлж ирсэн хурандаа О.Чингисболд тэргүүтэй гишүүд зам гаргагч онцгой байдлынханд маш их хэрэгтэйг  дурдаад задалж, угсрахад илүү хялбар болгох, цас хамагчийн хашлага хойд үзүүрээ хүртэл намсах бус илүү өндөрсгөх шаардлагатайг зөвлөж хэллээ. Уг зөвлөмжийн дагуу ТЗҮ-ийнхэн зам гаргагчийг сайжруулж үйлдвэрлэхээр болов.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:300:442:28dc:2d5c:d7c0:9fad
2024/03/10
0
0
Zoriulaltiin tehnekvvdvvg iig oruulaachee
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18