Үлэг гүрвэлийн 16 олдворыг эх орондоо буцаан авч ирлээ

Ц.Цэрэнбадам
2024/03/09

Монгол Улс, АНУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд 2013 оноос эхлэн монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворыг Монгол Улсад буцаан төвлөрүүлэх ажил эхэлсэн.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн сарын 19-ний өдөр АНУ-д худалдагдах гэж байсан зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг Монгол Улсад буцаан авч ирсэн бөгөөд эдгээр олдворууд болон өнгөрсөн хугацаанд АНУ-аас хүлээн авсан олдворуудаас сорчлон танилцуулах “Welcome home” тусгай үзэсгэлэн Байгалийн түүхийн музейд нээлтээ хийлээ.

Энэхүү үзэсгэлэнд монгол нутгаас олддог нэн ховор олдвор болох Тарвозавр Батаар, Овираптор, Протоцератопс, Завролофус, Орнитомимозавр Пситтакозавр, Пахицефолозавр, Анкилозавр зэрэг найман төрлийн үлэг гүрвэлийн 21 олдворын толгойн яс, хэлхээ яс, хурдсанд хадгалаатай яс, дунд чөмгийн яс, сээр нурууны яс гэсэн хэлбэрээр үзүүлж байна.

Үзэсгэлэн мөн Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй бөгөөд цаашид Байгалийн түүхийн музей, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаачид эдгээр олдворуудыг хамтран судлах, бэхжүүлэх, сэргээн засварлах, боловсруулах, сурталчлах ажлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд үе шаттайгаар зохион байгуулна.

Энэхүү үзэсгэлэн 3-р сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжлэх Байгалийн түүхийн музейд зочлон Монгол Улсын хосгүй үнэт өвүүд болох үлэг гүрвэлийн олдворыг үзэж сонирхохыг урьж байна.

Эх сурвалж: Соёлын Яам


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18