Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын бага хуралд оролцов

Ц.Цэрэнбадам
2024/03/09

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Франц Улсын нийслэл Парис хотноо Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гуравдугаар сарын 8-ны өдөр зохион байгуулсан “2024 онд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд тэгш эрхтэй юу? Эрх мэдлийн асуудал” сэдэвт олон улсын бага хуралд Парис хотын Засаг дарга хатагтай Анн Идалгогийн урилгаар оролцлоо.

Тэрбээр уг арга хэмжээний “Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдэд тулгардаг саад бэрхшээл” сэдэвт хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцож, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, бүх түвшинд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог нэмэгдүүлэх, тулгарч буй саад бэрхшээлийн талаар санал солилцов.

Түүнчлэн эмэгтэйчүүдийг чадавхжуулах, тэгш оролцоог хангах чиглэл дээр Монгол Улсын явуулж буй бодлого, үйл ажиллагаа, олон улс, бүс нутгийн хэмжээнд санаачлан зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдийн талаар танилцуулсан юм.

Тус бага хуралд Чили Улсын Ерөнхийлөгч асан Мишель Башелет, Бразил Улсын Ерөнхийлөгч асан Дильма Руссеф, Парис хотын Засаг дарга Анн Идалго, Нобелийн энх тайвны шагналт Ширин Эбади зэрэг манлайлагч эмэгтэй улс төрчид, хүний эрхийн төлөөх тэмцэгчид, иргэний нийгэм, эмэгтэйчүүдийн байгууллагын 600 орчим төлөөлөгчид оролцлоо.

 

Эх сурвалж: Гадаад харилцааны яам


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.223
2024/03/09
0
0
shaa
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18