ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай, Ховд аймагт ажиллаж байна

О.Шүрэнцэцэг
2024/03/05

Монгол Улсын Засгийн газраас зудын нөхцөл байдалтай сумдад Шуурхай зургаан бүлэг ажиллаж, шаардлагатай өвс тэжээл, хүнсний багц зэргийг үнэ төлбөргүй олгож, эмнэлгийн тусламж үзүүлсэн. 

Засгийн газраас хоёрдугаар шатны арга хэмжээнд улсын хэмжээнд зудтай байгаа сумдад 100, эмнэлгийн байгууллагуудад 60 автомашин олгох шийдвэр гарч, туулах чадвар сайтай автомашин, тэжээлийн будаа, хүнсний багцыг олгож байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймгийн Дэлгэр, Тайшир, Баян-Уул, Бигэр, Цээл сумдад Suzuki Jimny автомашин олгов. Мөн Ховд аймгийн Үенч, Мөст, Булган, Чандмань, Манхан зэрэг сумдад автомашин гардуулаад байна. Эдгээр сумд нь автомашингүйн улмаас алс хязгаарт суугаа малчдад тусламж, үйлчилгээ үзүүлж чадахгүйд хүрээд байсан юм. 
Ховд аймгийн хувьд энэ жил 1,4 мянган тн өвс, 972 тн тэжээл зэргийг бэлдэж өвөлжжээ. Өмнөх жилүүдийнхээс 15 хувиар илүү хэмжээгээр өвс тэжээлээ бэлдэж, шатахууны нөөцөө хангалттай авсанбайна. Мөн мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах, цөөлөх ажлыг зохион байгуулснаар өвөлжилтийн хүнд нөхцөл байдлыг хохирол багатай давж байгааг Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа хэллээ.

Иргэд, малчид цаг хүнд энэ үед гурил тэжээлийн үнэ эрс нэмэгдсэн байгаа нь хүндрэлтэй байгааг ярьж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн.  Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн баяжуулсан гурилыг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасныг тэмдэглээд ингэснээр иргэд гурил тэжээлийг хямд үнээр худалдан авах боломжтой болно гэдгийг хэлж байлаа.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
209.165.165.222
2024/03/05
0
0
энэ мал малчид чинь яагаад өрөлхөөд байнаа.. би очоод малыг чинь алдчихав уу.
Хариулах
209.165.165.222
2024/03/05
0
0
монгол улсын сайд гэдэг чинь монгол улсын дарга гэсэн үгүү.
Хариулах
202.179.21.212
2024/03/05
0
0
Энэ яасан Говъ-Алтайгаас салдаггүй нөхөр вэ ? Тэндээс нэр дэвших үү
Хариулах
103.9.90.100
2024/03/05
0
1
энэ зуд хотоо харлуулсан малчид Хөдөө аж ахуйн яамны ажилд дүн тавих байх. энэ яам зуд болохоос өмнөх өвлийн бэлтгэл хангуулах арга хэмжээ авсан болов уу
Хариулах
103.9.90.100
2024/03/05
1
0
Уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг орчин цагийн фермерийн мал аж ахуйтай хослуулан хөгжүүлэхгүй бол малчид маань малгүй болох аюул нүүрлээд байна.
Хариулах
103.9.90.100
2024/03/05
0
1
ХАВАР ЗУН НАМАР МАЛЧИН МАЛ ХОЁР ОО ЭРТХЭН БОДОХГҮЙ ЗУД БОЛОНГУУТ МАЛЧДАД МАЛД ХАЙР ЗАРЛАХАА БОЛИООСОЙ
Хариулах
103.9.90.100
2024/03/05
0
1
ТҮР ЗУУРЫ ГАЛ УНТРААХ АРГА ХЭМЖЭЭ БИШ ТӨР ЗАСГААС МАЛ АЖ АХУЙ МАЛЧДЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО АРГА ХЭМЖЭЭГ ЯАРАЛТАЙ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙХ ШИГ БАЙНА
Хариулах
103.9.90.100
2024/03/05
0
0
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ НЬ ХАВАР ЗУН НАМАРТАА ӨВЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ АА ХАНГУУЛАХ АЖИЛ АА ХИЙГЭЭЧ. ОДОО НЭГЭНТ ЗУД БОЛСОН ХӨДӨӨГӨӨР ДЭМИЙ СЭЛГҮҮЦЭЭД АШИГГҮЙ. МАЛ ӨВС ИДСЭН Ч ҮХНЭ. НЭМЭРГҮЙ
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18