П.Сайнзориг: Есөн дүүргийг шинэчлэхгүй бол зарим дүүрэг 5 мянга хүрэхгүй хүнтэй байна

Ц.Цэрэнбадам
2024/03/04

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг 2024 оны гуравдугаар сарын 14-нд зохион байгуулах гэж байна. Энэ оны долоодугаар сард болох “Монголын Эдийн засгийн форум 2024”-ын хүрээнд зохион байгуулах гэж буй  тус форумын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, “Монголын Эдийн Засгийн Форум” НҮТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг нар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

-Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор бүсчилсэн хөгжлийг шинэчлэх асуудал хэлэлцүүлгийн шатанд явж байна. Улаанбаатар хот хэрхэн яаж хөгжлийн загвараа сонгох вэ, бидний боломж бололцоо, сул тал юунд байна вэ гэдгийг хэлэлцээд, давуу талаа бусад аймаг, бүсүүдтэйгээ хэрхэн хамтарч ашиглах вэ гэдгийг уг форумаар хэлэлцэнэ. Түүнчлэн Улаанбаатар хотын засаг захиргааны шинэчлэлийн асуудлыг ярина. Өдгөө зарим дүүрэг нь 5000 гаруй хүнтэй байхад зарим нь 400-500 мянган хүн амтай байна. Ийм их хүн амтай дүүргийн иргэд төрийн үйлчилгээ авахад удаашралтай, хүнд сурталтай байдаг. Тиймээс одоогийн засаг захиргааны нэгжийн хуваарилалт Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ гэдэгт дүгнэлт хийж, ямар байдлаар засаг захиргааны шинэчлэл хийвэл эдийн засаг, нийгэм, дэд бүтцийн сэргэлтэд нөлөөж болохыг хэлэлцэнэ.

Мөн дагуул хотын асуудлыг ярилцана. Тодруулбал, Улаанбаатар хотыг тэлэх бодлогын хүрээнд Төв аймагтай холбогдох “Шинэ Зуунмод” дагуул хотын төлөвлөлтийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Дагуул хот бол ажлын байр, шинэ бизнесийн орчныг бий болгох томоохон давуу талтай.

Түүнчлэн дэд бүтцийн хомсдолын асуудал бий. Дэд бүтцийн хомсдол бол эдийн засгийг боомилж буй гол хүчин зүйлийн нэг. Тухайлбал, хотын захын бүс рүү тэлэлт хийж, барилга байгууламжаа төлөвлөхөд эрчим хүч, дулаан, гадаргын усны эх үүсвэрийн хомсдол үүсдэг. Үүнийг том зургаар нь харж, томоохон шийдлүүдийг хэлэлцэнэ. Мөн хүнсний аюулгүй байдал, хангамж, логистикийн асуудлыг шийдэхгүйгээр Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг харж чадахгүй.

Тиймээс дээрх дөрвөн гол сэдвийн хүрээнд олон улсын байгууллага, эрдэмтэн, судлаачдын байр суурийг сонсож, хувийн хэвшлийн оролцоог нээж өгөх чухал шийдлүүдийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан бид холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж байна гэв.

“Монголын Эдийн засгийн форум” НҮТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг:

-Монголын Эдийн засгийн форум хотын асуудлаар нийслэлийн удирдлагуудтай хамтран тусгайлан форум зохион байгуулж байгаагүй. Форумын зорилго бол нийгэмд ойлголцол, зөвшилцлийг бий болгох, тодорхой шийдлүүдийг тал талаас нь хэлэлцэхэд оршино. Мэдээж нэг өдрийн дотор бүгд нэг ойлголттой болоод зөвшилцөнө гэж байхгүй. Гэхдээ байгаа асуудлуудаа ил гаргаад, тухайн асуудлыг тал бүрээс хэрхэн харж байгаагаа хэлэлцээд, боломжит шийдлээ ярилцах эхний алхмыг хийнэ. Иймд бизнесийн болон олон нийтийн байгууллагуудыг тус форумд өргөнөөр оролцохыг урьж байна гэлээ.

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумаар хэлэлцэх “Засаглал”, “Дагуул хот”, “Дэд бүтэц, эдийн засгийн сэргэлт”,  “Эрүүл аюулгүй орчин, хүнсний хангамж” гэх дөрвөн гол сэдвээс гадна Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулах юм.



0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.191.169
2024/03/05
0
0
Хөгжил ярихгүй бол улаанбаатар ч хогиын батар болоод бана даа
Хариулах
2405:5700:300:82b9:a9c8:fc6a:25c8:488c
2024/03/04
0
0
2040 он хүртэл хотыг захирна гэж байгаа ла ларын царай гордивоо дараа жил ингээд сууж байгаарай новшийн МАНгасуудаа
Хариулах
116.120.126.36
2024/03/04
0
0
1 тэрбум төгрөгөөр зохион байгуулж багаа форум гэсэн шүү .арай л юм аа..
Хариулах
202.131.251.66
2024/03/04
0
0
ХЭДЭН ХУЛГАЙЧ МАНГАРУУД СОНГУУЛИЙН ӨМНӨ ХОР ИХ ХУТГАЖ БАЙНА ДАА МУУ НАМЧИН НЯНВАКТЕРИЙН СУГАНЫ ҮС АДГИЙН ШААРНУУД ИХ ЮМ БОЛЖ ДЭЭ 8-ЖИЛ УНТАЖ БАЙСНАА ГЭНЭТ СОНГУУЛИЙН ЖИЛД МЭРЖ ЭНЭТЭР ШААГААРАЙ МУУ ЛАЛРУУДАА НАМТАЙГАА ЗАЙЛААРАЙ
Хариулах
2405:5700:300:5bfe:5cb:3fc5:64ba:77d5
2024/03/04
0
0
ene nuhur garaad irheer l nohoi zamruu orchij bga um bna gj hargdaad baidiin
Хариулах
Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 18 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 19 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 20 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 20 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 20 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 21 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 21 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 21 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27