Дорноговь аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Ц.Цэрэнбадам
2024/03/04

Дорноговь аймгийн Сайхандулаан сумаас зүүн зүгт 28 километрийн зайд өнөөдөр буюу гуравдугаар сарын 3-ны 13:44:45 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна. 

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) 44°45'36.0"N 109°22'12.0"E

Өчигдөр болон өнөөдөр Архангай аймгийн Ихтамир суманд мөн 4.6-4.7 магнитудын газар хөдлөөд байгаа юм. 

Зөвлөмж:

  • Хүчтэй чичиргээ ихэнхдээ нэг минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн дор орж, толгойгоо хамгаалах хэрэгтэй. Ийм ширээ байхгүй бол жин, овор ихтэй тавилга болон цонхноос аль болох хол зайтай ханан талд очиж суух хэрэгтэй.
  • Цахилгаан болон хийн зуухыг салгах. Гал гарсан тохиолдолд нэн даруй унтраах хэрэгтэй.
  • Орчин тойрныг ажиглаж, тайван байх хэрэгтэй. Цахилгаан шат ашиглахыг хориглоно.
  • Хаалган дор зогсоход аюул багатайгаас гадна гадагш гарахад тустай.
  • Хэрвээ гудамжинд явж байхад тань газар хөдлөлт болбол барилгын тоосго, мод, цонхны шил, гэрэлтүүлгийн болон зар сурталчилгааны багана, самбар зэрэг гэмтээж болох зүйлээс хол байж, нээлттэй, задгай талбай олж зогсох хэрэгтэй.
  • Дэлгүүр, зах, үзвэр, үйлчилгээний газар зэрэг олон хүнтэй орчинд хүмүүс сандралд орж үймээн, шуугиан үүсдэг. Иймд тайван байж, сандарч тэвдэхгүйгээр тухайн байгууллагын ажилтны заавар зөвлөгөөг дагах хэрэгтэй.
  • Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогсож радиогоор өгөх мэдээллийг сонсох хэрэгтэй. Нүхэн гарцын дор, өндөр барилгын хажууд зогсож болохгүй.
  • Хэрэв гол, устай газрын ойролцоо байдаг бол нэн яаралтай өндөрлөг газар очих хэрэгтэй.
  • Аль болох бага эд зүйлс биедээ авч, явганаар шилжин байрлах. Автомашинаар зорчих нь замын түгжрэлд орохоос гадна аврах ажиллагаа явуулахад саад болж болзошгүй.
  • Гамшгийн үед хүмүүс цуу ярианд автах, төөрөлдөх явдал их байдаг тул нутгийн захиргааны болон онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй бодит мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
3
sad
1
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.95.81
2024/03/04
0
0
Эх удган маань 3 сарын 10нд маш хүчтэй газар хөдлөлт хөрс эргэлт болно гэсэн. Болгоомжтой сэрэмжтэй байгаарай. Улаанбаатар газрын хөрстэй тэгширнэ гэсэн шүү.
Хариулах
Шинэ мэдээ
Оюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа 13 цагийн өмнө
Амжилттай зохион байгуулсан “СОР17”-оос л эерэг үр дүн хүлээнэ 15 цагийн өмнө
Зочлох үйлчилгээний хүний нөөцийг чадавхжуулахад БНСУ-ын Сэжон их сургуультай хамтарна 15 цагийн өмнө
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад ногдуулдаг хоёр хувийн татварын асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 17 цагийн өмнө
Сар шинийн барилдаан ирэх сарын 9-нд эхэлнэ 18 цагийн өмнө
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 20 цагийн өмнө
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 20 цагийн өмнө
"Эмнэлгийн тусламжийн бодлого чиглэл, өнөөгийн байдал" сэдэвт хурал боллоо 20 цагийн өмнө
“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
“Нипах вирусийн улмаас Энэтхэгээс ирэх зорчигчдын эрүүл мэндийн хяналтыг чангатгалаа 21 цагийн өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн, ялимгүй цас орно 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө Өчигдөр
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна Өчигдөр
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно Өчигдөр
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв Өчигдөр
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ Өчигдөр
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай Өчигдөр