“Хүнсний алт” саффрон цэцгийн орцтой сүүн бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэж эхэллээ

О.Шүрэнцэцэг
2024/02/28

Ховор нандин саффрон цэцгийн тансаг орцоор баяжуулсан Монгол үнээний сүү буюу “Healthy Milk” -ийг Апу Дэйри-Монгол сүүний үйлдвэрийн PRO+ брэнд хэрэглэгчдэдээ хүргэж эхэллээ.

Саффрон буюу гүргэм цэцгийг МЭӨ 7-р зуунаас эхлэн газар дундын тэнгис болон Азийн улс орнуудад байгалийн анагаах хүчтэй хэмээн хоол хүнсэндээ хэрэглэж иржээ. Уг цэцэг нь өвөрмөц амт, үнэртэйгээс гадна хүний бие махбод, сэтгэл зүйн эрүүл мэндэд онцгой ашиг тустай гэдэг нь батлагдсан. Тухайлбал, өдөр тутамд хоол хүнсэндээ хэрэглэснээр цусны эргэлт сайжирч, биеийг хоргүйжүүлэн, бодисын солилцоог эрчимжүүлэх бол нөгөө талаас тайвшруулж, сэтгэл санааг өргөн хямралд өртөх эрсдэлийг бууруулдаг нь тогтоогджээ. Чухам яаж гэдгийг та сонирхож байна уу?

●    Саффрон сэтгэл гутралын эсрэг үйлчилгээтэй

Саффроны амт, үнэр нь серотонин, допамины ялгаруулалтыг дэмжин бүхэл өдрийн турш таныг сэтгэл гутралаас хамгаалж, түгшилтийг бууруулан, өөртөө сэтгэл хангалуун байх урам зоригийг өгдөг.

●    Саффрон тархины үйл ажиллагааг идэвхжүүлнэ

Энэхүү цэцгийн алдартай антиоксидантууд болох кроцин, кроцетин, сафранал нь тархи, мэдрэлийн системийг хамгаалж, ой санамж, суралцах чадварыг сайжруулан, тархины хөгшрөлтийг удаашруулдаг.

●    Саффрон нойрны чанар, хугацааг нэмэгдүүлдэг

Саффрон нь нойрыг зохицуулах дааврын мелатонины түвшинг нэмэгдүүлэн, тархины зарим рецепторуудад эергээр нөлөөлж, нойрны чанарыг сайжруулахаас гадна үргэлжлэх хугацааг уртасгадаг.

Эдгээр олон ашиг тусыг өөртөө агуулсан учраас саффрон машид үнэ цэнтэй бөгөөд дохиурыг нь гэмтээхгүйн тулд одоог хүртэл гараар түүдэг хэвээр. Цэцэг бүр ердөө 2-3 дохиуртай учир 150,000-180,000 цэцгээс 1 кг орц гарган авдаг байна.

Ийм ховор нандин, тансаг орцоор баяжуулсан Монгол үнээний сүү буюу “Healthy Milk” -ийг Апу Дэйри-Монгол сүүний үйлдвэрийн PRO+ брэнд хэрэглэгчдэдээ хүргэж эхлээд байна. Мөн PRO+ брэнд нь том, жижиг савлагаатайгаар амтат гуа болон ванилийн амтны 2 төрлөөр нэмж сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт цоо шинэ амт, чанарыг нэвтрүүлсээр байна. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 11 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 15 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18