ЦЕГ: Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь нохойд өгсөн гэх хэргийг тогтоохоор ажиллаж байна

Ц.Цэрэнбадам
2024/02/26

Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Нийгмийн сүлжээнд "Мансуурсан үедээ найз бүсгүйгээ мөчилж хөнөөгөөд нохойд хаяж өгсөн байж болзошгүй" гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар тодруулахад, ЦЕГ-ын ХМТ-ын дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг: "Уг хэргийн талаар прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээллийг хүргэж байна. ХУД-ийн 13 дугаар хороо... дугаар гудамжны.. дугаар тоотод орших 47 настай иргэн Б гэх эрэгтэйтэй цуг амьдарч байсан Ц нь энэ оны нэгдүгээр сарын 18-наас хойш сураггүй алга болоод байсан. Тиймээс ар гэрийнхэн нь энэ сарын 21-нд цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүй ажиллагааг явуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар тус тоотод оршин суух Б-гийн гэр болон тээврийн хэрэгслээс НҮБ-ын мансууруулах эмийн тухай нэгдсэн конвецийн жагсаалтад багтдаг сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодис илэрсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс уг иргэнийг нэгдүгээр сарын 23-нд яллагдагчаар татаж, цагдан хорьж шалгаж байна.

Иргэн Ц-тэй хамтран амьдарч байсан Б нь олон тооны нохойтой байсан. Цахим орчинд мансуурсан этгээд хохирогчийн цогцсыг нохойд хаяж өгсөн гэх мэдээлэл гарч байгаа ч үүнийг нотлогдох боломжгүй. Шалгалтын ажил үргэлжилж байна" гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:310:ffe2:b400:89f0:ce10:f272
2024/02/27
0
0
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.par liament.mn/Detail?id =a2e9444c-3b7e-4066- b162-010e8778d4c1&am p;fbclid=IwAR1slJqOX BcxlCrr2h0TOl-HjLjDi z0biyNgnGuAASbwOedeP dyYdwlIQyY
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18