Дэлхийн ихэнх улс "Евро-5" стандартын шатахууныг хэрэглээндээ нэвтрүүлээд байна

О.Шүрэнцэцэг
2024/02/26

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 гаруй хувийг автомашинаас ялгарах утаа эзэлдэг. Тэгвэл жолооч нар хэрэглэдэг шатахууныхаа ангиллыг ахиулж, “Евро-5” стандартын шатахуун хэрэглэснээр автомашинаас ялгарах утааг 21-98 хувь хүртэл бууруулах боломжтой гэсэн тооцоо гарчээ. Зөвхөн байгальд орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулаад зогсохгүй хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Шатахууны ангиллыг аваад үзвэл, “АИ92” шатахуун нь 1997 оноос 2002 он хүртэл хэрэглэсэн “Евро-2” стандартын бензин, түлш юм байна. Үүнээс хойш Европын орнууд “Евро-3”-ыг 2001, “Евро-4”-ыг 2006, “Евро-5”-ыг 2009,  харин “Евро-6”-г 2015 оноос хэрэглээнд нэвтрүүлжээ. Хамгийн сүүлд 2017 оноос “Euro 6d-Temp” болон “Euro 6d” бензин, түлшний стандартыг гаргаж, авто үйлдвэрлэгч, шатахууны компаниудад бага багаар нэвтрүүлж эхэлсэн байна. Тэгвэл автомашины моторын эдэлгээг уртасгаж, байгаль орчинд сөрөг нөлөө багатай гэдгээр нь “Евро-5” стандартын шатахууныг жолооч нар түлхүү хэрэглэх болжээ.

Автомашины түлшинд агуулагддаг хүхэр зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хөдөлгүүр бохирдуулж, шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдэг. Тэгвэл “Евро-5” стандартын шатахуунд агуулагдах хүхрийн агууламж “Евро-2”-оос 200 дахин бага болохыг мэргэжлийн хэлж байна.

“Евро-5” дизель түлш нь автомашины утаанаас ялгарах тоосонцрыг 95%, нүүрсхүчил болон метан хийг 80%, азотын ислийг 90 хүртэл хувиар тус тус бууруулдаг. Мөн түлш зарцуулалт дунджаар 3% буурч, хөдөлгүүрийн бохирдол 75% хүртэл багасдагийг судалгаагаар тогтоожээ. Тус стандартын шатахуун нь хөдөлгүүрт бүрэн шатдаг учир хөдөлгүүрийн дуу чимээг багасгаж, элэгдлийг бууруулж, эд ангиудад бохирдол үүсгэдэггүй байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 11 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 15 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18