Газар авчхаад газрын төлбөрөө төлдөггүй шударга бус явдалтай нийслэлийн удирдлагууд эвлэрэхгүй

О.Шүрэнцэцэг
2024/02/26

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудлуудыг хороо, намын бүлгүүдийн хурлаар хэлэлцэж буй. Энэ хүрээнд Эдийн засаг, төсвийн хороо, Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо, Хүний хөгжлийн хороодын өргөтгөсөн хурал өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг  холбогдох асуудлуудыг танилцууллаа.

Хурлаар Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэв. Монгол Улсын Засгийн газраас “Нийслэл Улаанбаатар хотод Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барьж байгуулах гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын холбогдох тооцоо, судалгаа, үнэлгээг хийж Нийслэлийн 2024 оны төсөвт тусган, НИТХ-аар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон. Иймээс Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-т “урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон” гэж заасныг үндэслэн Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл боловсруулсан тухай Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг онцолж байв.  

Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын төсөлд татварын орлого талдаа газрын цахим дуудлага худалдаа болон газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төсөвт нөхөн төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэн, нийслэлд төвлөрүүлэх газрын дуудлага худалдааны орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцоолж, тусгаад буй.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг тайлбар хийлээ. Тэрбээр:

-Богдхан уулын хилийн цэстэй холбоотойгоор үүсэж байсан маргааныг БОАЖЯ-тай эцэслэн шийдвэрлэж, тодорхой хэмжээний газрыг нийслэлийн эрх хэмжээнд шилжүүлэн шийдвэрлэж байгаа. 2003 оноос хойш газар эзэмших, ашиглах эрхээ авсан ч дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй олон этгээд бий. Үүнээс хамгийн багадаа 50 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Газрын эрхтэй холбоотой дээрх судалгааг нарийвчлан тооцоолж, судалж чадвал илүү их орлого төвлөрүүлэх боломжтой. Хэд хэдэн га газар авчхаад дуудлага худалдааны үнийг төлөөгүй ийм шударга бус зүйлийг нийслэлийн удирдлагууд хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс хуулийн хүрээнд дуудлага худалдааны анхны үнийг зохих ёсоор нь төлөх шаардлагыг газар эзэмшиж, ашиглаж буй тухайн этгээдүүдэд тавина. Уг ажлыг Нийслэлийн Татварын алба, Газар зохион байгуулалтын алба хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Өмнө нь газрыг төсөл болгож ашиглуулалгүй шууд эзэмших, ашиглах эрхийг олгодог байсан. Үүнээс улбаалан газрын наймаа дэлгэрсэн гэхэд буруудахгүй. Ийм алдааг дахин давталгүйгээр шинэ дэд төвүүд болон дагуул хотуудын төлөвлөлт дээр төсөл хэлбэрээр зарахаар төлөвлөж байна.  Өөрөөр хэлбэл, “Уг байршилд танай компани битүү цэнгэлдэх хүрээлэн барьж чадах уу? Бид татварын болон татварын бус дэмжлэг үзүүлнэ. Танай компани тэдэн оноос эхлэн татварын төлбөрөө төлж эхэлнэ. Энэ хугацаанд барилга, байгууламжаа ашиглалтад оруулж чадахгүй бол төлөх ёстой байсан татвараа төлнө шүү” гэх мэтээр газрыг төсөл байдлаар хуваарилна. Ингэж зөв голдиролдоо орохгүй бол эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүс газрыг их хэмжээгээр нь авчхаад төсөл хэрэгжүүлэхгүй, ашиглахгүй, дараад үлддэг. Ингээд газраа хэдэн сая доллароор зарна гээд өндөр үнэлгээ хэлээд сууж байна. Үүнийг цэгцлэх зорилгоор газрын цахим дуудлага худалдаа болон газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төсөвт нөхөн төвлөрүүлэхээр төсвийн тодотголд тусгасан гэв.

Харин нийслэлийн татварын бус орлогыг 68.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, татварын өргөтгөсөн бааз суурийг ашиглан аж ахуйн нэгжүүдийн татварын орлогын ногдол төлөлт, дутуу төлөлтийн нарийвчилсан судалгааг гарган, орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, хүү торгуулийн алданги өр, төлбөрийг барагдуулах тал дээр анхааран ажилласнаар төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх боломжтой юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.242
2024/02/26
0
0
ДЦГазрын хилээс нь танаж байгаа юм уу? Ингэж болохгүй. Ер нь ТХГНутгийн хилийн бүс дотор цахилгаан, цэвэр бохир ус, дулааны үнэ өндөр байх хуулийн зохицуулалт яаралтай хий. Бусад улс оронд ийм л зохицуулалт байдаг. ДЦГ хамгийн өндөр төлбөртэй байдаг. Зэрэглэлээрээ үнэ нь буурдаг юм билээ. Манайд ДЦГ, БЦГ, БНГ, БДГ гэсэг 4 ангилал байдаг.
Хариулах
202.126.92.173
2024/02/26
0
0
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.par liament.mn/Detail?id =a2e9444c-3b7e-4066- b162-010e8778d4c1&am p;fbclid=IwAR1slJqOX BcxlCrr2h0TOl-HjLjDi z0biyNgnGuAASbwOedeP dyYdwlIQyY
Хариулах
Шинэ мэдээ
УДЭТ-ын бүтээл "Анна Каренина" жүжиг ОХУ-ын театрын тайзнаа тавигдана 5 цагийн өмнө
Долоон настай охин цонхоороо унаж нас баржээ 6 цагийн өмнө
"Анна Каренина" жүжгийг ОХУ-ын театрын тайзнаа толилуулна 6 цагийн өмнө
Вьетнам улс монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 7 цагийн өмнө
Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ 7 цагийн өмнө
Нийслэл, орон нутгийн номын сангийн ажилтнуудыг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэнэ 8 цагийн өмнө
Улсын хэмжээнд 52 сум цагаан зудтай байна 8 цагийн өмнө
​МҮЭХ Ерөнхий сайдад багш, эмч нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор шаардлага хүргүүллээ 9 цагийн өмнө
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 9 цагийн өмнө
10.558 литр архи устгалд оруулжээ 9 цагийн өмнө
ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдана 11 цагийн өмнө
Морин хуур найрал хөгжмийг Засгийн газрын шийдвэрээр цомхотгож байна 12 цагийн өмнө
Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ 12 цагийн өмнө
Хаврын саруудад салхины хурд нэмэгдэж, шороон шуурганы давтагдал их байна 13 цагийн өмнө
Өчигдөр ​цагдаагийн байгууллагад 1871 дуудлага бүртгэгджээ 13 цагийн өмнө
Нийслэлд 2.5 тонн өвс байршуулсан байна 13 цагийн өмнө
ГХЯ: Нипах вирус бүртгэгдсэн бүс нутгаар зорчихгүй байхыг анхааруулж байна 13 цагийн өмнө
Хэнтий аймаг 40 багшийг 120 сая төгрөгөөр урамшууллаа 14 цагийн өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн 14 цагийн өмнө
Оюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа Өчигдөр