Гал түймрээс 4 хүүхдийг авран хамгаалж, түлэгдсэн 2 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ

О.Шүрэнцэцэг
2024/02/20

Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 16 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид гал түймрийн аюулаас 4 хүүхдийг авран хамгаалж, гал түймэрт өртөж түлэгдсэн 2 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Цаг агаарын хүйтрэлттэй холбоотойгоор айл өрхийн галлагаа нэмэгдсэнээр гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна. 

Иймд  гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж 

- Угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгаж байх

- Яндангийн цонолт, халалтаас хамгаалах

- Пийшин, зуухны яндангийн хамгаалалтыг галд тэсвэртэй материалаар хийж яндангийн цонолт халалтаас хамгаалах

- Яндангийн ил гарсан хэсгийн урт нь гэр, байшингийн дээврээс 60-80см-ээс дээш байгаа эсэхийг шалгах

- Үнс нурмаа ил задгай асгахгүй байх 

- Цогтой үнс нурмаа тагтай саванд хийж хэвших

- Гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх

- Ил задгай түлсэн гал, татсан тамхиа бүрэн унтраах;

- Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;

- Гэрээ хараа хяналтгүй галлаж үлдээхгүй байх

- Цахилгаан халаагуур /тень/-ын аюулгүй байдлыг хангахыг

- Хөгжлийн ялгаатай иргэд, бага насны хүүхэд, өндөр настныг асран хамгаалах хүнтэй үлдээхийг зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18