2024 оны элсэлтийн шалгалтын хуваарь гарлаа

Ц.Цэрэнбадам
2024/02/19

Элсэлтийн Шалгалт (ЭШ)-ын хуваарь албан ёсоор гарсныг Боловсролын Үнэлгээний Төвөөс танилцуулав.

Дараах хуваарийн дагуу Элсэлтийн Шалгалтыг зохион байгуулна.

Хүснэгт 1: Шалгалтын хуваарь 

Сар, өдөр Цаг Шалгалт 

Долдугаар сарын 4-нд Пүрэв гарагт
10:00-11:20  Түүх 
14:00-15:20Англи хэл 
Долдугаар сарын 5-нд Баасан гарагт 10:00-11:40Хими 
13:00-14:20 Газарзүй
16:30-17:50 Нийгэм судлал 
Долдугаар сарын 6-нд Бямба гарагт 10:00-11:20Биологи 
14:00-15:40Математик 
Долдугаар сарын 7-нд Ням гарагт 

10:00-11:40 

Физик 

13:00-14:20 

Орос хэл 

16:00-17:20

Монгол хэл 

БҮТ-ийн захирал Л.Ганбат:  "Монгол хэл, математик, англи хэл, физик, орос хэл, биологи, түүх, нийгэм судлал, газар зүй, химийн хичээлээр сурагчид элсэлтийн шалгалт өгдөг. 

Эдгээр хичээлийн хүрээнд шалгалт өгч ямар мэргэжлээр, аль сургуульд суралцах, ямар хөтөлбөрөөр элсэх зэргээс хамааран хамгийн багадаа хоёр, ихдээ 10 хичээлийг өөрийн хүссэнээр сонгож, өгөх боломж нээлттэй бий.

Өмнөх жилүүдээс харж байхад зарим сургуулийн удирдлагууд, багш нарын зүгээс сурагчдын хичээл сонголтод хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого гаргадаг. Энэ төрлийн гомдлууд ирдэг.

"Чи энэ хичээлийг гүнзгийрүүлж, сонгон судалж үзээгүй учраас битгий өг” гэж сурагчдадаа хэлэх эрх үүрэг багш, удирдлагуудад байхгүй. Хэдэн хичээлээр ямар шалгалт өгөх нь тухайн элсэлтийн шалгалтад хамрагдах гэж байгаа шалгуулагчийн өөрийнх нь эрх.

Элсэлтийн Шалгалтын онлайн бүртгэлийг энэ долоо хоногоос эхлэн БҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд хот болон орон нутгийн бүх сургууль дээр танхим, цахим хэлбэрээр зохион байгуулж, 12 дугаар ангийн хүүхдүүдтэй нэг бүрчлэн уулзаж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана" хэмээв. 



1
angry
0
care
1
haha
3
liked
0
love
2
sad
3
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.47.10
2024/02/19
1
0
Бидний хөгжихгүй нэг том шалтгаан хэнд ч хэрэг болоогүй болохгүй олон их дээд сургууль
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18