ОБЕГ: Улсын хэмжээнд 138 машин техник, 360 алба хаагч 14 мянган малчин өрхөд хүрч ажиллана

Ц.Цэрэнбадам
2024/02/19

Онцгой байдлын ерөнхий газрын хурандаа Б.Ууганбаяр:  "Сүүлийн 72 цагийн хугацаанд улсын хэмжээнд цасанд суусан дуудлага мэдээллийг хүлээн авч, онцгой байдлын бие бүрэлдэхүүн тасралтгүй ажилласнаар хохирол багатай даван гарлаа. Засгийн газар, УОК-ын шийдвэр гарч, малчин иргэдэд тусламж үзүүлэх ажиллагааг өнөөдрөөс эхлүүлж байна. Өнөө өглөө тусламжийн бараа буюу малын тэжээлийг хүргэх ажлыг зохион байгууллаа.

Онцгой байдал, Зэвсэгт хүчин, Цагдаа, Хил хамгаалах байгууллагаас нийт 138 техник энэ долоо хоногийн тусгай ажиллагаанд оролцож, 360 алба хаагч үүрэг гүйцэтгэхээр тооцоолж, 14 мянган малчин өрхөд хүрч ажиллана. Үндсэндээ сумаас сумын хооронд 54 мянга гаруй километр зам харгуйг нээхээр төлөвлөж, хүч хэрэгслийн бүрэлдэхүүнийг гаргаж байна

Малчин ард иргэдээс мэдээлэл цуглуулж, УОК-ын Шуурхай штаб дүн шинжилгээ хийсэн. Нэн түрүүнд зам харгуй гаргах хүсэлт ирсэн учраас төрийн цэргийн байгууллага болон хууль сахиулах байгууллагын машин техникээ тооцоолж, үндэсний хэмжээнд ажиллана. Эдгээр машин техник орон нутагт ажиллаж байхад шатах тослох материалаар тасралтгүй хангах асуудал үүснэ. Үүнтэй холбоотойгоор "Петровис" болон "Шунхлай" шатахуун түгээх аж ахуйн нэгж байгууллагатай урьдчилсан байдлаар тохиролцож, гэрээ байгуулан ажиллах асуудлыг шийдсэн. Хоёрт, малчны хотонд өвс тэжээл хүргэх. Эхний ээлжинд аймаг, сумын аюулгүй нөөцийг хүргэж ажиллагаанд 138 машин техник дэмжлэг үзүүлнэ. Өвс тэжээл хүргэх явцдаа зам харгуйгаа гаргана.

Өнөө өглөө 06.00 цагт Засгийн газрын гишүүд, УОК-ын гишүүдийн ахалсан зургаан шуурхай бүлэг орон нутаг руу хөдөллөө. УОК-ын Шуурхай штабаас эдгээр зургаан бүлэгт тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлийг хянаж, шийднэ. Эхний бүлэг Булган аймгийн Баяннуур суманд очоод байна. Сая Онцгой байдлын байгууллагын тэжээлийн цэгээс буюу Улаанбаатар хотоос Зэвсэгт хүчний 11 нэгж техник, Онцгойгийн хоёр нэгж техник болон өмнөө чирэгчтэй зам гаргагч техник гээд нийт 14 техник тэжээл ачаад гарлаа. Сүхбаатар аймагт төмөр зуд нүүрлэж, маш хүнд нөхцөл байдалтай байгаа учраас хамгийн эхэнд тухайн орон нутагт малын тэжээлийг хүргэнэ. Засгийн газрын сүүлийн шийдвэрээр 6100 гаруй тонн тэжээлийг хүмүүнлэгийн тусламж хэлбэрээр олгож байгаа. Үндсэндээ улсын хэмжээнд 17 аймагт байгаа орон нутгийн улсын нөөцийн цэгээс эдгээр тэжээл хамгийн хүнд нөхцөл байдалтай аймаг, сумдад хүрнэ" гэв.



1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.157
2024/02/19
0
0
Малын хороог бэлчээрт олноор байгулаөрай
Хариулах
202.126.88.157
2024/02/19
0
0
Шалгуур байгалийн.Зүгээр л харсэн дээр сүлжээгээ сайжруул
Хариулах
103.9.90.100
2024/02/19
0
0
мал аж ахуйн талаар авч хэрэгжүүлэх төрийн нэгдсэн алсын хараатай бодлого байхгүйн хор нь гарч байна даа.. малчид ч гэсэн ядаж хашаа хороо саравч аа бэлдэхгүй
Хариулах
103.9.90.100
2024/02/19
0
0
БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙГ ЭРЧИМЖСЭН БУЮУ ФЕРМЕРИЙН МАЛ АЖ АХУЙТАЙ ХОСЛУУЛАХГҮЙ БОЛ МАЛЧИД МАЛГҮЙ ХОЦРОХ НЬ БАЙНА ШҮҮ ДЭ
Хариулах
103.9.90.100
2024/02/19
0
0
Өвлийн бэлтгэл ажил аа сайн хангасан, дулаан хашаа хороо саравчтай өвс тэжээл хивэг ээ бэлдсэн нөөцөлсөн малчин өрх айл ямар ч хүйтэн өвлийг ажрахгүй байна. Харин зунжин найр наадам хийсэн нөхдүүд хашаа хороо саравчгүй мал нь зутргаад малыг нь өрөвдмөөр юм..
Хариулах
103.9.90.100
2024/02/19
0
0
МАЛЧИД ЯДАЖ ХАШАА САРАВЧГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ИНГЭЖ МАЛ МАЛЛАНА ГЭЖ БАЙХ УУ. МАЛЫГ НЬ ХАРААД ӨРӨВДӨХ ЮМ.. АРАЙ Ч ДЭЭ..
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18