Зудын эрсдэлийг бууруулахад шаардагдах зардлыг Засгийн газрын нөөцөөс гаргана

Л.Бямбажав
2024/02/17

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 16-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Зудын эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зэрэг зардлыг Засгийн газрын нөөцөөс гаргана
Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаас Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-нд Улсын онцгой комисс хуралдаж, яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа нэгтгэсэн байна. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцууллаа.
Тус хуралдаанаас зудын эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зарим арга хэмжээний хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл, шатахуун, авто машин зэрэг бараа материал гаргаж, нөхөн бүрдүүлэх Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
Малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, шатахуун болон бусад бараа материалын зардал, аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл хямдруулан олгох, хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, отор нүүдэл хийж байгаа малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй түргэн шуурхай хүргэх, түргэн тусламжийн автомашин нь эвдэрсэн, засварлах боломжгүй, ашиглаж буй автомашиныг шинээр олгох зэрэгт  шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа.
Мөн зудын эрсдэлд байгаа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх Ажлын хэсэг байгууллаа.Тус ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ахална.

Нийслэлийн хэмжээнд үүсэж болзошгүй шар усны үер, түүнтэй холбоотой урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхээр боллоо.
  
Товч мэдээ
-Цаг уур, орчны шинжилгээний газрын үйл ажиллагааг сайжруулах чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд цаг уурын урьдчилсан мэдээг нарийвчилж гаргадаг радарын ажиглалтын станц хоёрыг нэмж байгуулах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.68
2024/02/18
0
0
Бэлчээрийн мал аж ахуйгаас фермерийн мал аж ахуйд шилжих цаг нь болсон байх аа
Хариулах
202.9.46.68
2024/02/18
0
0
Зунжин найр наадам...
Хариулах
202.9.46.68
2024/02/18
0
0
Малчид хашаа саравч өвөлжөөгөө эртхэн дулаалж хадлан тэжээл ээ сайн базаахгүй бол энэ байдлаар малгүй болох аюул нүүрлээд байна шүү дээ.
Хариулах
202.9.46.68
2024/02/18
0
0
Монгол улс зун ган гачигтай.өвөл зудтай. Малын тоо толгой 70 сая хүрч бэлчээр талхлагдсан.малчид хадлангийн талбайг усалж дийлэхгүй.төр засаг хадлангийн талбайн усжуулалтын асуудлыг шийдээгүйгээс малчид намар өвс хадлангаа авч чаддаггүй. Бэлчээрийн мал аж ахуйг фермерийн малтаж ахуйтай хослуулахгүй бол малчид малгүй болох нь ээ
Хариулах
202.126.90.77
2024/02/17
0
0
Байгалийн шалгарал шүү дээ.Бэлчээрийн аж ахуй ийм л байдаг.Зудын параамалгүй болсон малчдыг мал маллахаас өөр ажлын байоаар ханшахад энэ мөншөө зарцуудая
Хариулах
2405:5700:311:b1b1:3067:db8:bd39:16d
2024/02/17
0
0
Малчдын зээлийг тэглэх хэрэгтэй
Хариулах
Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 27 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18