БШУЯ: Хөвсгөл аймагт сургуулийн спорт заал шатсан, хүн бэртэж, гэмтээгүй

Л.Бямбажав
2024/02/16

Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн Спорт заалны барилгад энэ сарын 15-ны өдрийн 19:00 цагийн орчимд гал гарч, барилга бүрэн шатжээ. Галд хүүхэд, багш, ажилтан, албан хаагч өртөж, гэмтээгүй тухай тус сургуулийн захирал П.Баттуяа албан ёсоор мэдэгдсэн байна.

Улаан Уул сумын ерөнхий боловсролын сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд 32 бүлэгт 874 сурагч, 106 багш, ажилтан ажиллаж хичээл, сургалтын үйл ажиллагааг удирдан чиглүүлж байна. Дотуур байранд 120-133 хүүхэд амьдарч байна.

Тус сургууль нь 4 хичээлийн байртай. 1968, 1983, 2008 онуудад тус тус ашиглалтад орсон. Эдгээр хичээлийн байрууд нь 420 хүүхдийн хүчин чадалтай. Дотуур байр 2019 ашиглалтад орсон, 75 хүүхдийн хүчин чадалтай.Спорт заалны барилга 2003 онд ашиглалтад орсон. Төмөр карказан рамтай, модон барилга байсан.

Улаан Уул суманд 320 хүүхдийн хүчин чадалтай, спорт заалтай сургуулийн барилга баригдаж байгаа бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын 15-нд ашиглалтад оруулахаар график гарган гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна. Шинэ сургуулийн болон спорт заалны тоног төхөөрөмж, тавилга эд хогшлыг 2024 оны төсөвт суулгасан.

Шаардлагатай бүхий л арга хэмжээг шуурхай авч, хүүхэд багачуудын сурч хөгжих таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллах болно.

Эх сурвалж: БШУЯ


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18